БНХАУ-ын 30 компани Монголоос нүүрсээ авч чадахгүй авлигад нь зовж байгаа тухай гомдол гаргажээ

O.Аззаяа
2022/05/30

Монгол Улсын гол экспортын бараа нь нүүрс. Гэвч уул уурхайн болон тээврийн салбар бүхэлдээ авлигад яаж идэгдсэнийг Монголын талаас бус БНХАУ-ын талаас гарч байгаа баримтууд маш тодорхой харуулсаар байна. Монгол Улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч нь мэдээж Хятад улс.  Харин тэд Монгол Улсад хөрөнгө оруулсан үр шимээ гаргах гэж Ар Монголын албан тушаалтнуудын авлига, хээл хахууль, шуналын золиос болж буйдаа бухимдаж өөрийн улсын Элчин сайдын яам болон БНХАУ-ын Амрыг сахиулах хороо буюу Авлигалтай тэмцэх газарт хандсан талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ удаад тухайн компаниудын нэр, гарын үсэг, манай улсаас авах нүүрсний хэмжээ, урьдчилан төлсөн үнийн дүн зэргийг та бүхэнд хүргэж байна. Уг бичигт Монгол Улсаас экспортлоход бэлэн болсон эрчим хүчний нүүрсний тоон мэдээг дурдсан бөгөөд нийт 2,51 сая тонн нүүрс гаргаж чадахгүй гацаад байгааг харж болно.  Үүнийхээ урьдчилгаа төлбөрт 184 сая юань төлбөр Монголын талд төлсөн байна. Энэ нь Монгол төгрөгөөр 85,3 тэрбум төгрөг болж байгаа юм.

Ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалийн нэвтрүүлэх чадвар муудсан хэдий ч ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдээд явж болох тээврийг олон сар тодорхойгүй байдлаар зогсоож, чингэлэг тээврийг зохион байгуулах нэрийн дор асар их хэмжээний авлигал хээл хахуулийг Монгол Хятад удирдах түвшний хүмүүс зарим нэг хувийн хэвшлийн этгээдүүдтэй үгсэн хуйвалдаж зохион байгуулсан талаар гомдол гарсаар байгаа ажээ. БНХАУ-ын тал уг гомдлын дагуу шуурхай ажил зохион байгуулж нэр холбогдсон дарга нарыг яаралтай баривчлан саатуулж арга хэмжээ авч, чингэлэг тээврийг зогсоож задгай тээврийг эхлүүлээд байна. Харин Монгол Улсын талаас одоог болтол ямар нэг арга хэмжээ авахгүй өдийг хүрлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18