Монголд анх удаа кинонд тоглуулах нохойны дүрийн сонгон шалгаруулалт Ням гаригт явагдана

O.Аззаяа
2022/05/27

Гэр бүлээрээ үзэх боломжтой бүх насныханд зориулсан "Алдагдсан өдрүүд" УСК-ны кинонд тоглуулах нохойны дүрийн сонгон шалгаруулалт энэ Ням гарагт зохион байгуулагдах гэж байна. Манай улсад 60 жилийн дараа уран сайхны кинонд нохой голлох дүр бүтээн тоглох дэлгэцийн бүтээл хийгдэх гэж байгаагаараа онцлог юм. Өдөрлөгт SOS мал эмнэлгийн эмч нар үзлэг хийж тэжээвэр амьтанд нь хэрэгтэй хоол тэжээлийн зөвлөгөө ч өгч ажиллана гэдгийг хэлж байна.

Дүр сонгон шалгаруулах өдөрлөг 2022 оны тавдугаар сарын 29 ны НЯМ гарагт 12-17 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн баруун талд Бейсболлын талбайд болно. Гэр бүлийн нэг гишүүн гэгддэг нохойгоо кинонд тоглуулах хүсэлтэй хүн бүрт нээлттэй гэдгийг кино багийнхан онцоллоо. 


Найруулагч Б.Гарамханд хэлэхдээ " Алдагдсан өдрүүд” нэртэй гэр бүлийн тухай  кинонд маань  нохойны дүр голлох үүрэгтэй оролцоно. Тиймээс өргөн хэмжээтэй өдөрлөг зохион байгуулж байна. Дөрвөн нохой гол дүр бүтээнэ. Бусад 20 гаруй нохой кинонд оролцоно. Тавигдах шаардлагын тухайд нохойнууд маань вакцинтай ариун цэврийн ууттай ирэх ёстой. Нас хүйс, үүлдэр заахгүй. Амьтантай киноны зураг авалт цаг хугацаа их шаарддаг. Тиймээс мэргэжлийн нохой сургагчтай хамтран ажиллана.

Энэ Ням гаригт нохойгоо сонгоод сонгосон нохойнуудаа хооронд дасгах, сургагчтай хамтран ажиллаж коммандууд заана. Дараа нь үе шаттайгаар жүжигчдээ сонгоно. Эзэн нь ч нохойтойгоо хамт кино багийн нэг хэсэг болно шүү. “Толбот хивс” киноноос хойш гэр бүл, нохойны кино манайд хийгдэж байгаагүй юм байна лээ. 60 жилийн дараа ийм төрлийн кино хийгдэж гэж байгаагаараа ихэд онцлог" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18