“Сод Монгол”групп Фотошоп хийсэн гэх Эрдэнэт үйлдвэрийн Тендерийг хүчингүй болгож дахин зарлалаа

O.Аззаяа
2022/05/25

Одоогоос сар орчмын өмнө 38,4 тэрбум төгрөгийн Эрдэнэт үйлдвэрийн зуны түлшний тендерт Сод Монгол групп ялагч болсон. Тэгвэл Монгол Улсын түлш, шатахууны гол нийлүүлэгч Ангарскийн нефть химийн үйлдвэрийн хүхрийн массын хэмжээнээс өөр байдлаар зарласан тендерийн техникийн тусгай шалгуурын үзүүлэлтийн тоог засч янзалсан, тендерийн материалыг хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй талаар цахим орчинд мэдээлэл гарч байсан юм.


Улмаар Петровис, Шунхлай компаниуд уг тендерт гомдол гаргаж Сангийн яаманд хандсан байдаг. Уг асуудлыг Сангийн яам ирсэн даруйд шалгаж тендертэй холбоотой цааш хийгдэх гэрээний ажлыг түр зогсоогоод байсан юм. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрээс 38,4 тэрбум төгрөгийн зуны түлшний тендерийг цуцалж буйгаа мэдэгдээд дахин тендер зарлахаар зар тавьжээ.

Эрдэнэт үйлдвэрийн Санхүүгийн асуудал эрхэлсэн орлогч захирал Д.Үүрийнтуяа нь 2014-2016 онуудад “Сод Монгол” группийн Орхон аймгийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн түлшний тендерт удаа дараа Сод Монгол ялагч болдог. Тэгвэл энэ асуудлыг Эрүүгийн цагдаа шалгах хэрэгтэйг цахим орчинд гарсан мэдээллүүдэд хандаж байгаа иргэдийн сэтгэгдлээс харж болохоор байна. Шинээр тендер зарлаж байгаа нь өмнө болсон тендерийн ажил илтэд хууль зөрчсөнийг харуулсаар байгаа юм. Энэ тохиолдолд Эрүүгийн цагдаа ажлаа хиймээр байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18