БНХАУ-ын 70 гаруй компанийн гомдолд Монгол Улсын зарим сайд нар багтсан тул Ордос хотын прокурор шалгаж байна

O.Аззаяа
2022/05/25

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт БНХАУ-ын төмөр замын корпорацийн Хөх хотын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн орлогч захирал Ван Бин тэргүүтэй 10 гаруй дарга нарыг баривчлан шалгаж байгаа билээ. БНХАУ-ын Амрыг сахиулах хороо буюу Авлигалтай тэмцэх хорооны сэжигтнээр шалгах 5 хоногийн хугацаа дууссан бөгөөд эдгээр баривчилсан этгээдүүдийг суллаагүй байна. Цаашид Хятадын тал уг хэргийг сайтар шалгахаар болж задгай opentop контейнер, түүнийг зөөж тээвэрлэх тавцан вагонуудын зөвшөөрлийг авлига авч олгодог байсан асуудлыг нэг бүрчлэн шалгахаар болжээ. 

Монгол Улсын талд 8000 орчим чингэлэг оруулж орхисон, нүүрсний лабораторийн мэдээллийг сольдог байсан, коксжих нүүрсийг эрчим хүчний нүүрс гэж гаальд мэдүүлсэн, зөрчилтэй нүүрсний эзэд зугтааж алга болсон, Коско компанитай үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн зэрэг асуудлуудыг шалгаж байгаа аж. Хамгийн ноцтой нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудаас тодруулах, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг тойрсон авлигал зуучлах үгсэн хуйвалдах байдал илэрч Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлаар удахгүй Монгол Улсын талд хандахаар бэлдэж байгаа юм байна. 

Тээвэр зуучуудын нэгдсэн байгууллагууд компанийн зохион байгуулалтад орж өрсөлдөөнийг хязгаарласан асуудлаар БНХАУ-ын 70 гаруй компани гомдол гаргаснаар уг шалгалтын ажил эхэлж томоохон баривчилгаа хийгдэж байгаа. Тэгвэл Монгол Улсын зарим сайд нарын нэр дээр гомдол гарж байгаа асуудлыг Ордос хотын прокурор хянаж байгаа юм байна. 




0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18