ТӨЛӨӨГҮЙ: 11.5 тэрбум төгрөгийн зээл авсан МБҮ трейд ХХК өнгөрсөн хугацаанд 3 сая төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт л хийжээ

Өнөрцэцэг
2022/05/24

Таван жилийн өмнө авсан 11.5 тэрбум төгрөгийн зээлээсээ 3 сая төгрөгийн  хүүгийн төлөлт хийгээд буй МБҮ трейд ХХК-ний зээлийн хуримтлагдсан хүүгийн хэмжээ 5.7 тэрбум төгрөгт хүрчээ. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн зориулалтаар 2018 онд Хөгжлийн банкнаас авсан зээлийн зарцуулалтаас 933 сая төгрөгийн зарцуулалт баримтаар нотлогдоогүйг банкны ажлын хэсэг тогтоосон байна. Энэ нь зээлийг зориулалт бусаар ашигласан гэх хардлагыг төрүүлнэ. Өнөөдрийн байдлаар тус компанийн эхлүүлсэн төслийн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсон бөгөөд зээлийн эргэн төлөлт хийгдээгүй хэвээр байна. 

Зээлийн эргэн төлөлтийг хангуулахаар барьцаа хөрөнгөд үзлэг хийхэд үл хөдлөх хөрөнгө нь ашиглах боломжгүй, хуучирч муудсан, 2018 оноос хойш ямар ч өөрчлөлтгүй тул барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй барилга гэж банкны зүгээс үзжээ. Таван жил зээлээ төлөөгүй, барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй цаашид хэрхэх нь мэдэгдэхгүй Хөгжлийн банкны олон зээлдэгчдийн нэг нь МБҮ трейд болж байна. Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх-д нэхэмжлэл гаргасан байна. 
Дашрамд дурдахад МБҮ трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд Хотол түмэн ХХК багтдаг. Хотол түмэн ХХК нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын 2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгэлтэй байсан бөгөөд тэрбээр Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл гарах үеэр Хотол түмэн компанийг татан буулгасан болохоо хэвлэлд тайлбарласан байдаг юм.


1
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
105.116.4.101
2024/05/03
0
0
МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gm ail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gm ail.com).
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр