Төрийн банк "ТОП-100" аж ахуйн нэгжийн найм дугаар байрт шалгарлаа

O.Аззаяа
2022/05/23

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр зохион байгуулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад Төрийн банк наймдугаар байр, арилжааны банкуудаас ТОП дөрвөн банкны нэгээр дахин шалгарлаа. Төрийн ордны Баганат танхимд болсон “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тодруулах ёслолын ажиллагааны үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр өргөмжлөл, цомоо гардан авчээ.

Төрийн банк нь эх орныхоо эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахын зэрэгцээ харилцагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цар тахлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь харилцагчдаа дэмжин ажиллаж, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Төрийн банк Монгол Улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмэр оруулан, 2021 онд 24.9 тэрбум гаруй татвар төлж, улсын төсөвт 15.8 тэрбум, орон нутгийн төсөвт 9.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн тус банкны нийт актив 3.8 их наяд төгрөгт хүрч, харилцагчдын банканд итгэх итгэлийн илэрхийлэл болох татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 3.4 их наяд төгрөгт хүрч, татвар тооцсоны дараах байдлаар 45.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавьсан Төрийн банкны хамт олон  Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгж, 4000 гаруй мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэн ажиллаж байгаа юм. Хамгийн олон харилцагчтай Төрийн банкийг улс орны эдийн засгийн өсөлт хөгжилд оруулсан амжилтыг үнэлж, “ТОП-5” банкны нэгээр ийнхүү 9 дэх жилдээ шалгаруулжээ. 
Төрийн банк нь банкны тухай хуулийн дагуу нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа билээ.

Төрийн банк – Эрдсэлгүй ирээдүйн баталгаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18