БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЭД 84.5 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА


"Багийн хөгжлийг дэмжих" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгаас 84.5 сая төгрөг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд багийн Засаг дарга болон ИНХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж, багийн ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлж тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт дэвшүүлжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан, олон нийтийн оролцоог хангасан байх зарчим баримтлах ажээ.

"Багийн хөгжлийг дэмжих" дэд хөтөлбөр батлах үндэслэл нь Орхон аймагт хүн амын тоо нэмэгдэж алслагдсан багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилготой юм. Тухайлбал, 2016 онд Орхон аймгийн хүн ам 101.9 мянга, өрхийн тоо 28.2 мянгад хүрсэн нь 2015 онтой харьцуулахад хүн ам 3.2 хувиар, өрхийн тоо 0.4 хувиар өссөн байна.

Нийт 24 багийн 21 нь Баян-Өндөр суманд, үлдсэн нь Жаргалант суманд харьяалагддаг юм. Улсын хэмжээнд нэг багт 554 өрх, 1985 хүн ам ноогдож байхад Орхон аймагт нэг багт дунджаар 1175 өрх, 4246 хүн ам ноогдож байгаа нь улсын дунджаас 2.1 дахин их байгаа юм. Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжих юм байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18