Тусгай хэрэгцээт болон энгийн 500 гаруй хүүхдийн хамтарсан гүйлтийн тэмцээн 6 дахь жилдээ зохион байгуулагдлаа

O.Аззаяа
2022/05/23

Энэ сарын 22-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тусгай хэрэгцээт 250 гаруй хүүхэд, сайн дураараа дэмжихээр ирсэн 250 гаруй хүүхэд гээд нийт 500 гаруй хүүхдийн нөхөрсөг гүйлтийн тэмцээн боллоо. Уг гүйлтийн тэмцээнийг “Ахиллис Монголиа” ТББ-аас зохион байгуулж, цагдаагийн байгууллагаас “Хөгжимтэй жагсаал” хийж, хүүхдүүдэд туслах “Хөтөч-цагдаа” ажиллуулан ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг ханган ажиллаа.

 “Ахиллис Монголиа” ТББ-аас  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, багачуудын бие даах чадвар, өөртөө итгэх итгэлийг урт хугацааны гүйлт, алхалтаар сайжруулах зорилгоор жил болгон нийслэлийн тусгай хэрэгцээт 6 сургуулийн сурагчдын дунд хүүхдүүдийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.


 “Ахиллис хүүхэд” хөтөлбөрийн зохицуулагч Т.Наранцацралт:

Ахиллис Монголиа байгууллага нь спортоор дамжуулж тусгай хэрэгцээт хүүхдүүдийг нийгэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, нийгэмд идэвхтэй иргэн болоход нь дэмжиж төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил 6 дахь жилдээ болж байна. Ахиллис хөтөлбөрийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 6 сургуулийн сурагчдад биеийн тамирын хичээл дээр хийдэг алхалт, гүйлтийнх нь амжилтыг ахиулаад төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, спортын хэрэгсэл, хэрэгцээт хичээлийн хэрэгслээр нь урамшуулдаг.


Энэ хичээлийн жилийн хаалтын ажиллагаа болгож “Хөгжилтэй гүйлт” арга хэмжээгээ ийнхүү зохион байгууллаа. Уг арга хэмжээнийг дэмжин сайн дураараа мөн 300 орчим энгийн хүүхэд хамт гүйж байгаа. Хамтдаа амжилт үзүүлж чадна гэдгийг харуулахыг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд 6 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1300 орчим тусгай хэрэгцээт хүүхдүүд гүйжээ. Өнөөдрийн арга хэмжээнд дэмжин оролцсон цагдаагийн байгууллага, 361 брэнд, имарт гээд олон дэмжигч нартаа талархаснаа илэрхийлье. Хамтдаа ялгаварлан гадуурхалгүй, тэгш боломжийг бүрдүүлсэн нийгмийн бүтээхийн төлөө уриалж байна.


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18