Хятад улс Контейнер тээврийн лоббиг хийсэн Ван бин тэргүүтэй 10 гаруй даргыг баривчилжээ

O.Аззаяа
2022/05/23

Урд хөршид ачаа тээвэр хариуцсан албан тушаалтнуудтай холбоотой томоохон баривчилгаа явагдаж байгааг бид өмнө мэдээлсэн. Гол асуудал нь цар тахлаас үүдэлтэй шинээр гарч ирсэн Контейнер тээвэр авлигын  сүлжээ болсон байгааг илрүүлжээ. Өмнө 2014 онд Хөх хотын төмөр замын даргыг авлигын хэргээр цаазаар авч байсан гашуун түүх бий. Тэгвэл урд хөрш энэ удаад Ван Бин, Ли Бөү, Го Ган нар нарын 10 өндөр албан тушаалтанд авлигын хэргээр ял шийтгэл оногдуулсан болохоо зарлаж байна.

Манай улсаас экспортод гардаг нурмаг ачаанд зориулагдсан терминалуудыг ашиглахаа больж контейнер тээврийг гэнэт ашиглаж эхэлсэн нь Эрээн болон Хятад улсыг нүүрсний хомсдолд оруулсан талаар эх сурвалж мэдээлж байна. Контейнер тээвэр нь улс дамжсан сүлжээ бизнес, авлигын гол үүр уурхай болж эхэлсэн тул ийнхүү томоохон баривчилгаа хийгдэж эхэлжээ. Манай улс тээвэр хийхэд өөрийн гэх томоохон контейнер байхгүй нь Хятадын Кос Ко компани Монголчуудыг лоббидох, контейнер уудаа өндөр үнээр түрээслэхэд ашигтай байжээ. Бүр илээр тээвэрлэдэг барилгын краныг хүртэл контейнерт хийдэг бизнес болгожээ. Үүнээс үүдээд Нарийнсухайт, Шивээхүрэн, Гашуун сухайт Ганц мод боомтуудад хятадын хуулийн байгууллагын шалгалт орж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Хятад улс энэ мэтчилэн цэвэрлэгээг дорвитой хийж байгаатай адил манай улс ч гэсэн цэвэрлэгээ хийх цаг ирээд байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр