ХАБЭА-н хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа

O.Аззаяа
2022/05/23

Өнөөдөр /2022.05.23/-нд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, Монголын Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбоотой хамтран “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд “Ололт амжилтын түлхүүр” сургалтын төвтэй хамтран ХАБЭА-н сарын аяны хүрээнд ISO45001:2018 стандартыг таниулах сургалт, сурталчилгаа, хяналт судалгааг хийх ХАБЭА-н мэргэшсэн 8 аудитор бэлтгээд байгаа билээ. Энэхүү мэргэшсэн аудиторууд салбар төвүүдийн ажилтнуудад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, ХАБЭА-н ISO45001:2018 стандартыг таниулах сургалт, сурталчилгаа, хяналт судалгааг хийх юм.

Энэ үеэр тус газрын дарга Ч.Мэндбаяр, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл, МОСНААҮА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам, “Ололт амжилтын түлхүүр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батхүү нар хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлж ажиллахад анхаарах шаардлагатай байгаа асуудлуудыг хэлэлцэж, ISO45001:2018 стандартын зөвлөн туслах үйлчилгээний үйл явцын ажлын тайлан мэдээлэлтэй танилцаж дүгнэлээ.
Дээрх “Санамж бичиг”-ийн зорилго нь “Баруун түгээх төв”, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2”, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10”-д Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO45001:2018 стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, зохион байгуулалтын хүрээнд талуудын оролцоог тодорхойлох, гэрээ хэрэгжих хугацаанд талуудын хамтын ажиллагааг зохицуулахад оршиж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18