П.Түвшин: Дэлхий дээр үлдсэн сүүлчийн нүүдэлчин соёл манай оронд л байна

М.Төгөлдөр
2022/05/19

 Монголын үндэсний Малчин телевизийн үндсэн зорилго чиглэл юу вэ?

-Монголын үндэсний Малчин телевиз 2012 онд монгол малчны аж амьдрал, ахуй соёлыг сурталчлан таниулах зориготойгоор үүсгэн байгуулагдсан. Манай телевиз “Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч” уриатай. Энэ нь бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн аж амьдарлын онцгой ухаан, үнэт өв  хэмээн ойлгож хүндлэн биширч тэр хэрээрээ үзэгч түмэндээ бахдан харуулахыг зорин уран бүтээлүүдээ туурвидаг. Дөрвөн цагийн эргэлтэд таван хошуу малаа даган, үйлс зүтгэлээ цаг наргүй зориулдаг малчин хүний хөдөлмөрийг алдаршуулан таниулах нь бидний үүрэг хэмээн ойлгодог.

Малчин телевизийн үйл ажиллагааны цар хүрээ нэвтрүүлгийн бодлогын тухай?

-Мэдээж 21 аймгийн 300 гаруй сумдад манай телевизийн эфир хүрч байна. Малчдад хэрэгцээтэй мэдээ мэдээлэл хүргэхийн зэрэгцээ соёл боловсролын чиглэлийн нэвтрүүлгүүдийг бэлтгэдэг. Мөн малчдын тулгамдсан асуудлыг шууд утсаар хүлээн авч шийдэл гаргалгааг ярилцах, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай уулзаж малчдын  дуу хоолойг нь хүргэх гэх мэтээр аль болох цэнхэр дэлгэцээр дамжуулан асуудлын учрыг олохоор тал талаасаа хамтран ажилласаар ирсэн. Бид монгол ахуй соёлоо түгээн дэлгэрүүлж сурталчан таниулах зорилгоор орчин цагийн шилдэг залуусыг оролцуулан “Энэ цагийн илгээлтийн эзэд”нэртэй реалити шоуг тун амжилттай зохион байгуулж ялагчдаа таван хошуу мал гардуулан өгсөн. Мөн манай телевиз  малчдын залуу халаа цөөрч байгаа тухай олон удаа бүтээлүүдээрээ хөндөн харуулсан. Ахмад малчдын дуу хоолой үнэт зөвөлгөөг ч  хүргэсэн. Энэ удаад дэргэдээ "Хүннү" нэртэй пикчерс байгуулан, “Миний шинэ хот” нэртэй контент бүтээгээд байна. Цаашид ч үүгээрээ дамжуулан олон өгөөжтэй бүтээлүүдийг хийхээр төлөвлөөд байгаа.

-"Хүннү пикчерс"-ийн энэхүү контентод юун тухай өгүүлэх вэ?

-Бүтээл бүр ямар нэгэн санааг дэвшүүлсэн байдаг. Бид ч гэсэн уг контентоор хотруу чиглэсэн их нүүдэл болон хөдөөгийн төрх,  залуусын үзэл бодол, малын хулгай зэргийг харуулахыг зорисон. Гэсэн ч  бараан талаас нь бус гэгээлэг хөгжилтэй байдлаар санаа дэвшүүлэхийг хүссэн юм.  Тэр ч утгаараа “OI” энтертайнментийн авьяаслаг залуу уран бүтээлчид болон нийтийн дууны шилдэг дуучдыг уг бүтээлдээ оролцуулан хамтран бүтээгээд байна. “Миний шинэ хот”контентоо IP ТВ-д байршуулаад багагүй хугацаа өнгөрсөн ч маш олон үзэгчид инээд баясал, шинэ санаа сэдэл төрүүлсэнд баяр хүргэн холбогдож байгаад бид баяртай байна. Цаашид монгол малчид болон хөдөө ахуй, онгон дагшин байгаль газар шороо, ахмад буурлын үнэт сургааль, үнэт өв соёлын талаар олон сонирхолтой контент бүтээхээр манай уран бүтээлчид ажилласаар байна.

Баярлалаа. Амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 11 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18