ШИНЭ ГИШҮҮД УИХ-ЫГ СУРГУУЛЬ ГЭЖ ОЙЛГОДОГ БОЛОЛТОЙ


УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тиймээс ч УИХ-д Монголын ард түмэн арай дөнгүүр, бодлого боловсруулаад, амьдралын хөрсөнд буухуйц хууль санаачлаад батлуулчих хэмжээний оюуны бядтай гэх хүмүүсээ сонгон илгээдэг. Гэвч энэ байдал сүүлийн хэдэн жил үгүй болж, мөнгөтэй нь голдуу сонгогддог болоод удаж буй.

Улс орон, ард иргэдэд хэрэгтэй бодлого тодорхойлж, хууль санаачлан батлуулах эрх бүхий УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хэвлэлд өгсөн ярилцлага ёстой л алмайрууллаа. Энэ хүний хувьд УИХ-д суралцах гэж суусан гэх.

Тэрбээр саяхан Ньюс.мн вэб сайтад өгсөн "Сайдын суудал зүүдэлдэг хүн биш" гэсэн гарчигтай ярилцлагыг өгөхдөө ийнхүү хэлжээ. "Үе үеийн парламентад шинэ гишүүд орж ирдэг. Шинэ гишүүд болгон хууль баталж байгаагүй. 1992 оноос хойших парламент 30-70 хувь хүртэл шинэчлэгдэж ирсэн. Тэр болгонд шинэ гишүүн орж ирдэг. Тэд өмнө нь хууль баталж байгаагүй. Суралцаад явдаг. Үүнд хуучин гишүүд нуруу болоод явах учиртай. Нөгөө талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэх, санаачлах гэдэг бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Тийм болохоор би гишүүний бүрэн эрхийг хүндэтгэж хардаг. Туршлага байхгүй юм чинь гэж эргэлзэх зүйл байхгүй. Ажлаа сайжруулахын төлөө хамт зүтгэхээс өөр аргагүй.

Манай залуучууд бол хурдан сайжирч байгаа. Хурал, чуулган үнэхэээр ачаалалтай байдаг юм байна. Бид хөндлөнгөөс харахад пүрэв, баасан гаригт чуулган хуралдаад бусад үед сул явдаг гэж боддог байсан. Гэтэл өглөөнөөс орой болтол хуралдаж байна. Зарим үед нэг гишүүн хоёр байнгын хороонд зэрэг ордог. Эсвэл ажлын хэсэг хуралддаг. Ийм үед "би энэ асуудлыг дэмжиж байгаа шүү. Миний өмнөөс дэмжсэн санал өгөөдхөөрэй" гэдэг. Яг ийм нөхцөл байдалд бол байх ёстой асуудал. Дээр нь тойрогтоо ажиллана. Ялангуяа хөдөө орон нутагт ажилладаг гишүүд нэг өдөр зарцуулна гэж байхгүй. Багадаа л 4-5 хоног болдог. Энэ болгоныг тодорхой хэмжээнд ойлгох байх гэж бодож байна. Би бол тэр талаас нь хардаг. Энд ажил таслаад, хариуцлагагүй ханддаг хүн байхгүй. Яагаад гэхээр сонгогчид нь асар их итгэл, найдвар өгсөн. Хүний итгэлийг алдах муухай шүү дээ" гэж хэлсэн байгаа юм.

Ямартай ч Ё.Баатарбилэг гишүүнийхээр бол УИХ хууль тогтоох биш, харин УИХ-ын гишүүнд бэлтгэдэг байгууллага болж таарах шиг. Нөгөө талаас нь харвал, Монголчууд бид өнөөдөр эрх барих дээд байгууллагаа сонгох чадамжгүй болжээ гэх дүгнэлтийг хийхэд хэтрүүлсэн болохгүй биз.

Ц.Бат-Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18