БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХАД 2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ


Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс наадмын бэлтгэл ажилтай танилцжээ. Тэдний эхний газар бол Төв цэнгэлдэх байв.

Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байгааг цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэллээ. Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор гүйлтийн замыг орчин үеийн стандартын замаар солих ажил хийгдэж байна. Мөн үзэгчдийн суудлыг угааж, засварлах, төв асарт 230 ширхэг сандал шинээр суурилуулах ажил хийгдэж байгаа аж.

Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн хэмжээнд байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Тэрбээр "Бид жил бүр тодорхой асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал, 2015 онд төв талбайгаа орчин үеийн стандартын хөл бөмбөгийн талбай болгосон. Энэ жил гадуурх тойрог замыг стандартад нийцсэн замаар сольж байна. Ирэх жил цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг солих төлөвлөгөөтэй байна" гэсэн юм.

Мөн нийтийн бие засах газар, сүүдрэвч зэргийг шинээр хийснээс гадна шагайн асарт иж бүрэн засвар хийж байгааг танилцууллаа. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ "Бид газын байгууллагуудтай гэрээ хийсэн. Онцгой байдлын газраас аюулгүй ажиллагаанд хяналт тавина. Хоол үйлдвэрлэлийн стандарт журам батлагдсан. Энэ жил энэхүү журмын дагуу аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулна. Үйлдвэрлэлийн технологийн багаж тоног төхөөрөмжийн шаардлага хангасан эсэхийг харгалзан, ихэвчлэн нийтийн хоол үйлдвэрлэлээр аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоор тооцоолж байна. Мөн худалдааг хүүхдийн тоглоом гэх зэргээр төрөлжүүлнэ." хэмээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр