С.Бямбацогт: Найман нэрийн дэлгүүр ажиллуулахын тулд найман төрлийн зөвшөөрөл авч байна


УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт дөрвөн жилийн хугацаанд гацаад байгаа Зөвшөөрлийн тухай хуулийг яаралтай хэлэлцэн баталж, зөвшөөрөл олгох нэрийн цаана явагдаж буй авлигал, хүнд суртал, шан харамжийг таслан зогсоох шаардлагатай байгаа тухай хатуухан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “УИХ-ын нэр бүхий 22 гишүүний хамтаар Зөвшөөрлийн хуулийг 2019 оны 3 сард санаачлан өргөн барьсан. МУ-ын Засгийн газраас мөн Зөвшөөрлийн хуулийг 2019 онд өргөн барьсан. Хэлэлцэх эсэх нь шийдэгдээд 4 жилийн хугацаа өнгөрч, ард иргэд, ААН-үүдийн маш их хүсэн хүлээж байгаа энэхүү хууль батлагдахгүй хүлээгдэж байна. Зөвшөөрлийн хуульд УИХ зөвшөөрөл олгоочээ гэж хэлмээр байна. Энэхүү хуульд зөвшөөрөлтэйгөөс бусад нь чөлөөтэй байх зарчмыг энэ хуулиар тунхаглаж байгаа. Монгол хүний амь нас эрүүл мэнд, байгалийн баялаг ашиглах, МУ-н үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал, байгаль хамгаалахтай холбоотой асуудал гэсэн үндсэн хэдэн чухал асуудал дээр тусгай зөвшөөрөл өгдөг байя. Үүнээс бусад бизнесээ ард иргэд, ААН-үүд чөлөөтэй эрхэлдэг байя аа гэдэг агуулгаар энэ хуулийн төслийг өргөн барьсан.         

2001 онд зөвшөөрлийн тухай хууль анх батлагдсан байдаг. Энэ үед үндсэндээ төрөөс сумын Засаг даргаас Засаг дарга хүртэл 200 орчим тусгай зөвшөөрөл өгдөг байсан. 2019 онд хуулийн төслийг өргөн барих гээд судалгаа хийж байх үед тусгай зөвшөөрлийн тоо 1400 орчим болсон байсан. Энэ жил худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаагаар энэ тоо 1600 болсон байна. Ингээд үндсэндээ 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулахын тулд 8 төрлийн зөвшөөрөл авдаг болчихсон. Зөвшөөрөл болгоны цаана, гарын үсэг болгоны цаана хүнд суртал, шан харамж, авлигал явдаг. Энийг л цэгцлэе гэж байгаа юм.

 Ерөөсөө зөвшөөрөлтэйгөөс бусад нь хориотой, зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулна. Ийм үзэл баримтлалаар бид сүүлийн хэдэн жил МУ явж ирсэн. Тэгвэл зөвшөөрөл авдгаас бусад нь чөлөөтэй байх үзэл баримтлал руу шилжих нь зүйтэй. Энэ 1600 орчим зөвшөөрлийг 400 болтол нь цөөлье  гэдэг агуулгаар хуулийн төслийг санаачилж боловсруулсан юм. Гэтэл 4 жилийн хугацаа өнгөрөөд баталдаггүй, тэгсэн атлаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр, улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зөвшөөрлийн тоог цөөлнө, тусгай зөвшөөрлийг цөөлнө, хүнд суртлыг багасна гэж тусгасан. Ягаад бодит байдал дээр хүнд суртлаас салах хуулиа батлах тал дээр хойрго хандаад байна вэ гэдгийг асуумаар байна. Энэхүү хууль батлагдсанаар ард иргэдийн нуруу тэнийж, ААН-үүд бизнесээ чөлөөтэй эрхлэх боломжтой болно. Чөлөөтэй бизнес эрхэлдэг болсноор ард иргэд, ААН-н орлого нэмэгдэнэ, орлого нэмэгдсэн хэмжээгээр татвараа ахиу төлнө, татвар ахиу төлөх тусам улсын төсвийн орлого нэмэгдэнэ, эдийн засаг томорно шүү дээ. Нөгөөтэйгүүр далд эдийн засаг ил болно энийг бид тал талдаа бодолцмоор байна. Тийм болохоор зөвшөөрлийн хуульд зөвшөөрөл олгож, УИХ-аар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэсэн юм.

         

         

         

          


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр