НИЙТИЙН ТЭЭВРИЙН 6 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО


Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зарим хэсгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны 00:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл түр хааж автозамын хучилтын ажил хийхээр болсон.

Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:

  1. Ч:6 "Толгойт-Нарны зам-Ботаник" чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул урдуурбуюу Москвагийн гудамжаар явж Толгойтын эцэс дээр буцаж эргэх
  2. Ч:16 "Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол" чиглэлийн Далангийн замаар ордог хэсэг хаагдаж байгаа тул Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны гудамжаар хоёр талдаа чигээрээ явах
  3. Ч:22 "Шадивлан-Бөмбөгөр-ЧингисСоосэ-Далангийн зам"чиглэлийн Далангийн замаар ордог хэсэг хаагдаж байгаа тул Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар чигээрээ явж Ханын материалын эцэс дээр буцаж эргэх
  4. Ч:44"Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв"чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул урдуур буюу Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар хоёр талдаа явах
  5. Ч:46 "Улаанчулуут-Их наран-Вокзал" чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тулЧингис Соосэ дээр буцаж эргэх
  6. Ч:57 "Улаанчулуут-Их наран-МУИС" чиглэлийн хойгуур буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Толгойтын гудамжаар явдаг хэсэг хаагдаж байгаа тул Чингис Соосэ дээр буцаж эргэх
  7. Дээрх замын хаалттай холбогдуулж Улаан чулуутын иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор "Улаан чулуут - Арвайн үндэс" гэсэн түр чиглэл нээж, 1 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр 20 минутын давтамжтай үйлчлэхээр төлөвлөлт хийгээд байна.

Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18