Төсвийг мөшгөе: Гурван жил ажиллаагүй 6 тэрбумын өртөг бүхий зоорийг 25 тэрбумаар төрд шахах луйврыг зогсооё

Өнөрцэцэг
2022/05/12

Татвар төлөгчдийн мөнгө хаана байна тэр болгонд хуруу хумсаа шургалж, татвар төлөгчдийн мөнгийг дээрэмддэг Чингис хаан банкны ээлжит луйврыг бид "Төсвийг мөшгөе" нэвтрүүлгээрээ хөндөж байна.

 Чингис хаан банк улсад нийт 280 орчим тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс

  • Нийгмийн даатгалын санд 101 тэрбум
  • ЭМДС-нд 30 гаруй тэрбум
  • Хөгжлийн банкинд 38 тэрбум
  • Эрдэнэс таван толгойд 50 тэрбум
  • МИК-д 20 орчим тэрбум
  • Орон нутгийн таван толгойд 5 орчим тэрбумын өртэй.

Гэтэл Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум гаруй төгрөгийн өрийн төлбөрт 25 тэрбум төгрөгөөр ашигладаггүй зоорио төрд шахахаар болсон нь өнөөдөр анхаарал татаж байна. Бүхэл бүтэн татвар төлөгчийн мөнгийг үрэн таран хийчихээд ашиглаж ч болохгүй зоорио шахах гэж байгаа нь хэр шударга вэ?

         Зургаахан тэрбумын үнэлгээтэй ашиглаж болохгүй зоорио төрд 25 тэрбум төгрөгөөр шахсан нь шударга уу?

Бидэнд олдсон баттай мэдээллээр тухайн зоорь нь 25 тэрбум төгрөгөөр яавч үнэлэгдэхгүй. 2018 онд хөрөнгө оруулагчдад танилцуулсан төслийн мэдээлэлдээ  уг зоорийг 14 мянган тоннын багтаамжтай 3,2 сая америк доллараар барьсан гэж танилцуулсан нь цаасан дээр хараар бичжээ.  Ингэхдээ тус зоорийг 2016 оноос ашиглах гэж оролдсон боловч хүнс хөлдөөдөггүй, муутгадаг зэрэг ашиглалтын шаардлага хангаагүйг Чингис хаан банкны хувь эзэмшигч Батхүүгийн төрсөн дүү Буднямын Буяннэмэх гэрчилдэг аж.  Учир нь Б.Буянэмэх нь 2017 онд ахынхаа зооринд 4 тонн голланд үрийн  сонгино хадгалаад муутгаад бөөн хэрүүл маргаан болж байжээ.

Гэтэл энэ зоорио гурав дахин өндөр үнээр үнэлж, улсад тавьсан өрөндөө шахах гэж буйг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт ам алдсан.

Эхнээс нь сөхвөл 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Чингис хаан банкны барьцаанд байгаа төмс хүнсний ногоо хадгалах зориулалттай 14 000 тоннын багтаамжтай механикчсан агуулахыг нийслэлийн өмчид бүртгэх Засгийн газрын шийдвэр гарчээ. Нийслэлийн өмчид тус зоорийг худалдаж авах ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ахалж байгаа талаар хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэв.

Чингис Хаан банк-ны НУУЦ ЭЗЭД ХЭН БЭ?

Чингис Хаан банк ХХК-ийн хувьцааг “ Ньюстандарт финанс” ХХК  эзэмшдэг.  Тус компанийн өмчлөгч нь Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар юм. “Ньюстандарт финанс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Бүтэд нь  Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн эгч.  Ш.Лхамсүрэн нь Сүхбаатар аймгаас УИХ-д нэр дэвшхээр горилж байсан МАН-ын гишүүн.  “Ньюстандарт финанс” ХХК- ийн өмчлөгчдийн нэг  Ц.Баярсайханы нөхөр нь МАН-ын бага хурлын гишүүн Б.Батхүү юм. Тэрбээр эхнэрийнхээ нэр дээр хувьцаа авсан “Чингис хаан банк”-ны далд эзэмшигчдийн нэг гэгддэг. Б.Батхүүтэй Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа “Нью гоби гэйт” компанийг хамтран эзэмшдэг юм. Мөн  УИХ-ын дарга Г.Занданшатартай тус банкны хувьцаа эзэмшигч Б.Батхүү ойр гэх шуум улс төрийн хүрээнд байдаг.  Эндээс харахад тус банкны хувьцаа эзэмшигчид улс төрийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тодхон харагдана.

 


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
105.116.4.101
2024/05/03
0
0
МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gm ail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gm ail.com).
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр