"ОУ-ын Эх баригчдын өдөр"-т зориулсан зөвлөлдөх уулзалт боллоо

М.Төгөлдөр
14 цагийн өмнө

2022 оны ОУ-ын эх баригчдын өдрийг Монгол улдсап “Эх баригчийн 100 жилийн замнал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УИХ-ын гишүүд, НҮБ Хүн амын Сан, ЖАЙКА олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Эх нярайг эсэн мэнд амаржуулах ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригч нартаа эх баригчдын өдрийн мэндийг дэвшүүлж, өнгөрсөн 100 жил эх барихын тусламж, үйлчилгээнд түүхэн ололт амжилтуудыг бүрдүүлсэн он жилүүд болсныг дурьдлаа. 

Тэрээр мөн  Коронавирусын халдвар (Ковид-19) эх, нярайн өвчлөл эндэгдлийн шинэ шалтгаан болсон хүнд үед  ч эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулахад тэдний эрүүл мэндийг хамгаалах  хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн эх баригч нартаа талархал илэрхийллээ. НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Бьёрн Андерсон ирүүлсэн мэндчилгээндээ эхийн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 87 хувийг олон улсын стандартын дагуу сургагдсан эх баригч үзүүлэх боломжтой гэв. Иймээс эх баригчийг олон улсын стандартын дагуу сургаж, ажлын байрны бүрэн тодорхойлолтын дагуу ажиллуулах нь чухал болохыг онцоллоо. Зөвлөгөөний үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн ноён Халид Шарифи НҮБ-ын Хүн амын сангийн эх баригч нарыг дэмжих дэлхийн стратегийг танилцуулав. Эх баригч нарт хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг улам бууруулж Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтойг онцоллоо.


  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр