О.Амгаланбаатар: Нарансэвстэйн боомт баруун бүсийн хөгжлийн гарц юм

М.Төгөлдөр
18 цагийн өмнө

Говь-Алтай аймаг нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд 4 төсөл арга хэмжээг хөгжүүлэхээр үндсэн чиглэлээ болгожээ. Үүний нэг нь сумдын шинэчлэл, хөдөөгийн хөгжил.

Орон нутгийн хөгжлийг дараагийн түвшинд авчрах, үүнд түлхэц болох хөшүүрэг нь боомт гэж томъёолжээ. Бургастайн боомтоос бид хөдөлж, Алтай сумын төвөөр дайран хилийн зурвас даган 500 гаруй км давхисан. Энэ зуур хавтгай, хулан, хар сүүлт таарсангүй. Шувуу ч харагдсангүй. Өвс ургамал ч үзэгдсэнгүй. Баянбүрд ч гарч ирсэнгүй. Нарансэвстэйн хүрэх замд хилийн цаахна буюу БНХАУ-ын талд нүүрсний уурхай ойр ойрхон тааралдаж байлаа. Хил рүүгээ тулгах шахуу өмнөд хөрш байгалийн баялгаа олборлон, боловсруулж хязгаар нутгийнхаа эдийн засгаа дэмжиж байгаа нь илт. Харин манай талд өвс ургамал үгүй, ан амьтны бараа сураггүй их хөндий хоолой барагдахгүй үргэлжилнэ. Нөгөө талд урд хөрш хилээ хамгаалан хашаа татаж, бүрэн камержуулсан нь амьтан шургах нь бүү хэл хүн давах эцэсгүй аж. 

Нарансэвстэй боомт дээр 30 жилийн өмнө “Цагаан хэрэм”-ээ дүрслэн барьсан боомтын барилга саяхан л ашиглалтад орсон гэмээр сүрлэг, шинэхэн харагдана. Харин бидний эх орны босго болсон боомтын барилга хаалга, цонхгүй, хана туурга нь эвдэрч нурсан, эзгүй айл шиг л байна билээ дээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр