М.ЭНХБОЛД: ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ҮЙЛСЭД ЗАЛУУС МИНЬ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛААРАЙ

О.Шүрэнцэцэг
2019/12/25

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд нийслэл хотод хийж буй анхны уулзалтаа төрөлх сургууль МУИС-иас эхлүүлсэн юм. Тэрбээр оюутан залуустай уулзахдаа "Би МУИС-ийн бүтээгдэхүүн. 30 жилийн өмнө та нар шиг оюутны ширээний ард эрдэмд шамдаж, ирээдүйд ихийг хийж бүтээж, сайн сайхан амьдрах мөрөөдлөөр дүүрэн явсан. Та нарыг хараад тэр сайхан цагтаа эргэн ирэх шиг санагдаж байна" гээд түүнийг Монгол Улсын Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших хүртэлх өнөөдөрт хүргэсэн, эрдмийн сүү өргөж ажил, амьдралын минь аянд мордуулсан төрөлх сургууль, эрдэмт багш нартаа талархсанаа илэрхийллээ. Мөн эрдэмт багш нараа дээдлэн шүтдэг нийгэм төлөвшөөсэй гэж би хүсэж байна. Үүний тулд багш бэлтгэх тогтолцоог хамгийн чанартай түвшинд хүргэх бодлогыг баримталж ажиллана. Багш хүн ирээдүйн Монголыг бүтээх учраас тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх ёстой гэлээ.


Түүний сонгуулийн уриа "Эвтэй Монгол-Ээлтэй төр". Тиймдээ ч улс оронд маань эв нэгдэл ус агаар мэт чухал байна. Нийт үндэстний хэмжээнд эв нэгдлийг хангахад залуус та бүхний оролцоо чухал. Тиймээс эвлэлдэн нэгдэх энэ үйл хэрэгт өөр өөрийн хувь нэмрийг заавал оруулаарай. Эвтэй байж чадвал бид хөгжинө, төрөө зөв төвхнүүлнэ. Зөв төр л иргэндээ ээлтэй байж чадна хэмээн нэр дэвшигчийн залуус хандан хэлсэн үгийг тэд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Оюутан залуусын тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө олон асуудлыг санаачлан хэрэгжүүлсэн, төрд алба хаасан он жилүүддээ залуусыг байнга дэмжиж ирсэн бүтээлч, хөдөлмөрч, хэлсэндээ хүрдэг хүн учраас оюутнууд бид дэмжиж байна гэлээ. Тухайлбал, Боловсролын сангаас зээл авч, сургалтын төлбөрөө төлөх боломж нээгдсэн, "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай" хууль батлагдсан, залуусын асуудлыг хариуцсан агентлагтай болсныг дурдаж болно.



Нэр дэвшигч М.Энхболд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан оюутан залууст тулгамдаж буй асуудлыг гурван багц болгон танилцуулсныг оюутнууд талархан хүлээн авлаа. Энэ мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохын төлөө ажиллаарай, бид ч бас таныг дэмжинэ гэв. Монголын оюутнуудад эдийн засгийн тулгуур хэрэгтэй байгааг тэрбээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Үүний тулд жил бүр нэмэгдсээр байгаа сургалтын төлбөрийн хэмжээнд төрийн хяналт заавал байх ёстой, энэ талаар Засгийн газарт чиглэл өгч, хэрэгжилтийг хангуулж ажиллана гэлээ. Оюутнуудыг цагийн ажилд зуучлах, цагаар ажиллах боломж нөхцөлийг хангахын төлөө ажиллана, их, дээд сургууль хотхон хэлбэрээр хөгжих үзэл баримтлалыг би анхнаас нь дэмжсэн, цаашдаа ажил хэрэг болгохыг дэмжиж, шаардах болно гэв.

Удаахь нь монголын оюутнуудад хөгжлийн тулгуур хэрэгтэй байгааг онцлов. Монгол хүн бол Монголын баялаг. Монгол хүн ямагт нэгдүгээрт байх ёстой гэж үзэж байна. Боловсрол дахь хот, хөдөөгийн ялгааг арилгах, олон ээлжтэй хичээллэдэг сургуулиудын ээлжийн тоог цөөрүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тавих халамж анхаарлыг онцгой нэмэгдүүлэх, хүүхэд бүрт ээлтэй, багш бүрт хөгжил дэвшлийг авчирсан таатай орчин бүрдүүлэхийн төлөө чармайна гэдгээ илэрхийллээ.

Гурав дахь нь Монголын оюутнуудад амьдралыг нь тэтгэх засаглалын тулгуур хэрэгтэй байгааг онцлов. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө "Монгол хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах" Үндэсний цогц хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлнэ гэж оруулсан бөгөөд оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамруулж байх ёстой. Залуус нь эрүүл байвал ирээдүй нь эрүүл байна гэж хэлснийг залуус талархан дэмжиж байгаагаа уламжилсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 5 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 7 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21