Б.МӨНХСОЁЛ: ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ӨӨРСДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ МЕХАНИЗМЫГ БҮРДҮҮЛЧИХ ВИЙ


Үндсэн хууль бол Монголын нийгмийн суурь багана гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Энэ жилийн хувьд Монголчууд гэрийнхээ баганыг сайжруулах уу, муужруулах уу гэсэн сонголтон дунд байна. Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт засаглалын хямрал нүүрлэхэд нөлөөлсөн гэж улс төрийн хүрээний зарим нөхөд ярьдаг. Тиймээс ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай сүүлийн жилүүдэд идэвхтэй ярьсаар ирсэн биз.

Харин зарим хуульч, судлаачдын хувьд одоогийн эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэх чадамж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзээтэй гэдгээ илэрхийлсээр ирсэн билээ. Тухайлбал, Хуульч, судлаач Х.Бат-Ялалт Үндсэн хуулиа ядахдаа бүтнээр нь уншаад, хэрэглэж үзээгүй байж, шууд л өөрчлөх ёстой мэтээр яриад байгаа хүмүүсийг ойлгохгүй байгаа тухайгаа ярьсаар ирсэн. Тэрбээр Үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ одоогийн эрх баригчдын хувьд Үндсэн хуульд гар хүрэх чадамжгүй гэж үздэг судлаачдын нэг юм.

Тэгвэл Үндэсний Стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл news.mn вэб сайтад өгсөн ярилцлагаараа ч гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөнд хайнга хандаж болохгүй, хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалах механизмыг бүрдүүлчих вий гэсэн санаа зовнил байдаг тухайгаа ярьсан байдаг. Тэрбээр энэ тухайгаа "Үндсэн хуульд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай. Тухайлбал, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын зааг ялгаг бий болгох, хариуцлагын механизмыг бий болгох ёстой. Гэхдээ маш олон талын оролцоог хангах, ялангуяа мэдлэгтэй, мэдээлэлтэй хүмүүс болон хүчнүүдийн оролцоог хангаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол чоно борооноор гэдэг шиг өөрчлөлт оруулах процессыг далимдуулж хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалах механизмыг бүрдүүлчих вий гэсэн санаа зовнил, надад байна. Үндсэн хуулийг бид өөрчлөх ёстой гэж маш олон жил ярьсан хэрнээ өөрчлөх болохоороо 21 хоног зарцуулна гэдэг бол маш их далд санаа агуулсан байж болохуйц үйлдэл болох байлаа" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18