ОЮУТАН ЦАГДАА АЖИЛДАА ОРЖЭЭ


Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Нийслэлийн цагдаагийн газар, Монголын оюутны холбоотой хамтран "Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017" арга хэмжээг өчигдрөөс эхлүүллээ. Уг арга хэмжээ 8 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулагдах аж.

Их дээд сургуулийн нийт 125 оюутан ажиллах хүсэлтээ ирүүлснээс 30 оюутныг шалгаруулж, ажиллуулахаар болсон байна. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг хууль, эрхзүй, жуулчны аюулгүй байдал, нийслэлийн түүх, соёлын дурсгалт газрууд, хотын аяллын тухай сургалтад хамруулсан байна. Мөн оюутнуудаас гадаад хэлний түвшин тогтоох шалгалт авчээ.

Эдгээр оюутнууд нийслэлд жуулчин ихээр зорчдог гудамж, талбайд эргүүл хийж, тэдэнд зориулсан томоохон арга хэмжээ, соёл урлагийн тоглолт, үндэсний баяр, наадам, шөнийн Улаанбаатар гудамжинд ажиллах аж. Оюутан цагдаа нар гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, туслан дэмжих, нийслэл хотоо танилцуулж, тэдэнд мэдээлэл өгөх юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд оюутан цагдаа ажилласнаар гадаадын иргэд, жуулчид ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд өртөх нь 30 хувиар буурсан гэж албаны хүмүүс онцолж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18