Яагаад яллагдагчаар татах болов?

Өнөрцэцэг
2022/04/26

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг шалгуулахаар болсон юм. Хөгжлийн банктай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг шалгах бол Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгахаар болсон байна. Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар  Ё.Баатарбилэг нь Хөгжлийн банкны зээлдэгчээс авлига авсан гэх мэдээлэл байна.

Г.Амартүвшин, Х.Ганхуяг?

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн төрсөн эгч Х.Хашчимэгийн удирддаг, УИХ-ын гишүүн Г.Дамдинямын хувьцаа эзэшдэг “Вертекс Майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Тэгвэл энэ удаа УЕП-оос Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулахаар болсон бөгөөд Г.Дамдиннямыг үлдээсэн нь хэвлэлүүдийн анхааралд өртөөд байна.

Н.Алтанхуяг

Хөгжлийн банкны завхрал Н.Алтанхуяг ерөнхий сайд байх үеэс эхэлсэн гэж нэр бүхий УИХ-ын гишүүд хэлэх болсон. Учир нь түүнийг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх үедээ тухайн үеийн Хөгжлийн банкны гадаад удирдлагыг хөөж явуулсан, үүнээс хойш Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдэд асуудал үүсч эхэлсэн гэж үзэж байгаа юм. Энэ талаар тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би 2012 оны 8 дугаар сард Ерөнхий сайд болж байсан. Хөгжлийн банкийг Эдийн засаг, хөгжлийн яам/Сайд Б.Батбаяр/ хариуцаж байсан. “Чингис бонд босгох гэж байна. Солонгос удирдлагууд идэвхигүй ажиллаж байна” гэхээр нь өөрчилж байсан” гэжээ.

Дашрамд дурдахад АН засаглаж байх үе буюу 2012-2016 онд зам, гудамж гээд томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсан бөгөөд эдгээрээс эргэн төлөгдөх боломжгүй эрсдэлтэй нөхцөлд орсон зээлүүд цөөнгүй байдаг. 2012-2016 онд Хөгжлийн банкнаас 960 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгогдсон байдаг юм.

Ё.Баатарбилэг

Түүнийг авлига хээл хахуулийн хэргээр шалгаж байгаа бөгөөд мөн л Хөгжлийн банктай холбогдож байна. Зарим эх сурвалжийн мэдээллэж буйгаар түүнийг Хөгжлийн банкны зээлдэгчээс хахууль авсан гэх мэдээлэл байна. Албан бус мэдээллээр түүнийг өөрийн жолоочоор дамжуулан авлига авсан гэх мэдээлэл байгаа юм.

Мөн тэрээр манай сайтад өгсөн ярилцлагын үеэр ХБ-ны найдваргүй зээлдэгч НВЦ Ц.Баатарбилэгтэй олон жилийн найзууд болохоо хүлээн зөвшөөрсөн юм. Ц.Баатарбилэг нь шувууны аж ахуй эрхлэх зорилгоор 21 сая ам.долларын зээл авсан бөгөөд авсан зээлээ зориулалт бусаар ашиглаж, уурхай худалдан авсан, мөрийтэй тоглосон зэрэг хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа юм.

 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
105.116.4.101
2024/05/03
0
0
МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gm ail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gm ail.com).
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр