ХӨГЖЛИЙН БАНК: Хөгжлөөс хулгайлсан 11 жил...

Өнөрцэцэг
2022/04/26

Эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх нь Хөгжлийн банкны зорилго. Гэтэл зорилго хазайж, эрх мэдэл, албан тушаалтнуудын хүслийг гүйцээх хэрэгсэл нь Хөгжлийн банк болж хувираад 11 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд Монгол Улсад үйлдвэрлэл өргөжиж, ажлын байр нэмэгдэх, үүнийг дагаад иргэдийн амьдрах нөхцөл сайжран эдийн засаг бүхэлдээ сэргэх боломжтой байсан бизээ. Гэтэл энэ он жилүүдийг улс төрийн нөлөөлөл бүхий хэдхээн хүнд алдчихсан нь даанч харамсалтай...

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд улс төрийн нөлөө бүхий эрхмүүд Хөгжлийн банкнаас олгох зээлд нөлөөлж, их хэмжээний бага хүүтэй зээлийг хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан авсан нь тодорхой болсоор байна. Албан тушаал эрх мэдлээрээ далайлган авсан зээл нь хар дээр цагаанаар бичигдсэн зориулалтаасаа тэс өөр зүйлд зарцуулагдсан бөгөөд авсан зээлээ ч эргүүлэн төлөлгүй өнөөдрийг хүртэл Монгол улсыг хохироосоор байна.

Төслөөсөө төөрсөн зээлүүд...

Хуурай сүүний үйлдвэр барина гэчихээд хувийнхаа орон сууцны бизнесийг тэтгэчихсэн, ясны үйлдвэр барина гээд алтны дэлгүүр нээчихсэн, шувууны аж ахуй эрхэлнэ гээд уурхай худалдан авч, мөрийтэй тоглочихсон гээд төслөөсөө төөрсөн зээлүүд дийлэнхи нь байна.

Авсан зээлээ зориулалт бусаар ашигласан, өрөө төлөх хугацаа хэтэрсэн найдваргүй зээлдэгчдийн нийт өрийн хэмжээ 1.8 их наяд төгрөг. Хөгжлийн банкнаас зээлдэгчдийн мэдээллийг олон нийтэд ил болгосноос хойш 3 сарын хугацаанд 150 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдээд байгаа ч үлдсэн зээл нь хэзээ төлөгдөх нь эргэлзээтэй хэвээр байна.

Хөгжлийн банкны зээлийн ард эрх баригч МАН-ын улс төрчид байгаа нь ил болсон. Тиймээс ч МАН-ын генсек Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны зээлд холбогдсон гишүүдийг намын гишүүнээс түдгэлзүүлнэ /”Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг 2022.02.11/ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс хойш 2 сар гаруй хугацаа өнгөрчээ. Гэвч хараахан хариуцлага тооцож эхлээгүй байна. Харин ойрхноос Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг болон Н.Алтанхуяг нарыг шалгуулахаар болсон бололтой. Үүний цаана С.Бямбацогт, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат гээд олон хүн сугарч үлдэж байгааг сануулъя.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын хөгжлөөс хулгайлсан 11 жилийг буцаах боломжгүй ч дараагийн ээлжийнхэнд боломж олгохгүйн тулд Хөгжлийн банкны зээлд нөлөөлсөн улс төрч, албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллахыг эрх баригч намын эрх баригчдаас хүсье...

 


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
105.116.4.101
2024/05/03
0
0
МИНИЙ гэрчлэлийг УНШИ Намайг Хатагтай Цэцэгмаа гэдэг би Улаанбаатар хотын хүн, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн, яаж их өр төлөх вэ гэж андуурч, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа Мариамаас Итгэмжлэгдсэн зээлийн фирм түүнд зээл авахад хэрхэн тусалсан тухай гэрчлэлтэй таарав. Тэгээд би тус компаниас 85 мянган долларын 5 жилийн хугацаатай зээл авах хүсэлтээ шуудангаар нь өгсөн (trustedloanfirm0@gm ail.com). 48 цаг хүрэхгүй хугацаанд миний зээл 2 хувийн хүүтэй батлагдсанд миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2%-ийн зээл авахыг хүсч байвал итгэмжлэгдсэн зээлийн пүүстэй түүний имэйл хаягаар холбогдоно уу (trustedloanfirm0@gm ail.com).
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр