Ж.Ичинхорлоо: Залуу байхад тарваган хүн явж байна гээд хүмүүс гайхаад, шавчихдаг байсан

Н.Мижидмаа
2022/04/26

Монголын хамгийн намхан хүн Дорнод аймгийн Чойбалсан сумын малчин Ж.Ичинхорлоо гуйаг та бүхэндээ онцлон хүргэж байна. Тэрбээр өдгөө 71 настай. Чойбалсан сумандаа мал маллан амьдардаг. Тэрбээр 200 гаруй богоо ганцаараа маллаж бөйгаад тавхоногийн өмнө хүү, бэрийндээ нүүж ирээд байгаа юм. Ж.Ичинхорлоо гуайн хөл өвддөг учраас энэхүү ягаан хувинг таван жил таяглаж яваа талаараа ярьж байлаа.

Ж.Ичинхорлоо гуай огт зүгээр суудаггүй, хөдөлмөрч нэгэн. Өглөө таван цагт босч цайгаа чанаад гэрийнхээ ажлыг хийдэг. Ягаан хувиндаа аргал хийж байгаад шуудайгаа дүүргэн өдөрт 2-3 шуудай аргал түүдэг. Түүний өдрийн ажил үүгээр ч дуусахгүй. Эхийнхээ сүүнд цадахгүй байгаа хурга ишгээ сүү халааж угждаг. Хамгийн сайха нулирал хаврын улирал, шинэ төл гарч ирээд гоё байдаг хэмээн хуучиллаа.

 Ж.Ичинхорлоо гуайг ах дүү нар нь хот руу авч явж олон сонирхолтой зүйлс үзүүлсэн талаар ярьж байлаа. Хамгийн таалагсан зүйл нь шөлөндөө гэдэг газарт цуйюн идэхэд гоё байсан талаар ярьлаа. Тэрбээр залуудаа оёдолчин  болно хэмээн мөрөөддөг байжээ.

 Ж.Ичинхорлоо гуай ганц хүүтэй. Түүний хүүг И.Балжир гэдэг, мөн л Чойбалсан сумынхаа төвөөс холгүйхэн эхнэртэйгээ мал маллан амьдардаг. И.Балжирын гэр бүл хүү, охинтой. Том охин нь тусдаа гарч хүүхдүүдтэй болсон бол, бага хүү нь Дархан хот руу ажиллахаар явжээ. Охин хүү хоёр нь тусдаа гараагүй байхдаа эмээдээ их л хань бараа болдог байсан талаар ярьж байсан юм. Ж.Ичинхорлоо гуай ач хүү, охин хоёроо ярихаараа хоолой нь зангирч, хүлээж, харуулддаг нь мэдрэгдэж байлаа.

 Ж.Ичинхорлоо гуай радиогоор улс орон, гадаад улсад болж байгаа мэдээллийг сонсдог. Түүний хувьд радионыхаа баттерейг гамнаж өдөрт 2,3 удаа л сонсдог хэмээн ярьж байлаа.

 Монголынхоо зүүн хязгаарт өв уламжлалаа дээдлэн насаараа мал даган амьдарсан эгэл жирийн иргэн Ж.Ичинхорлоо гуайг онцлон хүргэлээ. Хүмүүс ирэхэд сайхан, элдэв сонин хачин сонсоод гоё байдаг юм хэмээн хуучилсаар биднийг үдсэн юм. 

Нэвтрүүлгийг бүтнээр доорх бичлэгээс үзнэ үү.


0
angry
2
care
0
haha
3
liked
5
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр