Н.Алтанхуяг: Яллагдагчаар татагдах тогтоолтой өмгөөлөгчтэйгээ ирж танилцана, бүрэн эрхийг МАН кнопдоод түдгэлзүүлэх байх

O.Аззаяа
2022/04/25

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

 

 "Яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэнтэй танилц гэж дуудлаа. Тиймээс өмгөөлөгчийн хамт хэд хоногоос ирж танилцана гэж хэллээ. Хөгжлийн банкыг шалгаж эхэлснээс хойш тус банктай холбоотойгоор намайг гэм буруутан болгох тухай яригдаад байсан. Өнөөдөр гэхдээ Хөгжлийн банктай холбоотой биш юм шиг байна. Манай Засгийн газрын үед гарч байсан шийдвэртэй холбоотойгоор намайг татах санал ирүүлсэн бололтой. 2014 онд намайг огцруулаад л хууль хяналтын байгууллагын хаалга татуулсан. Би тэр үед гэрч, сэжигтэн гээд яллагдагч хүртлээ явсан. 2017 оноос эхлээд намайг яллагдагч болж явахад дарга нар нь солигдсон. Тэрнээс хойш яллагдагч гэх нэр байхгүй болсон. Өнөөдөр юу болоод байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Үнэн үг хэлэхээр их олон хүний дургүй хүрдэг. Дуугүй болгох төлөвлөгөө боловсруулж, зохиол бичиж байгаа гэсэн. Гэхдээ үнэн учир тодорно. Яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолтой лхагва гарагт танилцана” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр