ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖ БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА


2017 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 10, 12 аймгийн 42 суманд 69 удаа, нийт 79 удаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг, Нийслэлийн Байнзүрх дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан түймрийг бүрэн унтраасан байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг "Арцат" уулын орчим гарсан ойн түймэрт /2017.05.17/ ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Мандал суман дах Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Дархан –Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 26 иргэн, нийт 91 хүн ажиллаж 2017 оны 06 дугаар сарын 07-нд цурманд орууллаа.

Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-ҮҮр сумын Уйлган багийн "Барсага" гэдэг газар /2017.05.27/ гарсан ойн түймэрт тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 37 хүн ажиллаж 2017.05.31-ний өдөр цурманд оруулсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулсын "Залаатын ам" гэдэг газар /2017.06.05/ ойн түймэр гарч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар ангиудын 45 албан хаагч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 7 ажилтан, орон нутгийн 12 иргэн, нийт 64 хүн ажиллаж, түймрийг 06 дугаар сарын 05-ны өдөр цурманд оруулсан.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн "Тасархай нугын Сагалдраг" гэдэг газар /2017.05.27/ гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 51 иргэн, нийт 71 хүн ажиллаж, 2017 оны 06 дугаар 07-ны 18:45 цагт бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгөөд байна.

Цаг агаар халж, хур тунадас бага, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа энэ үед иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18