Хөгжлийн банк бондын өрөө төлж чадахгүй бол Монгол Улс хүнд зам руу орно гэж Дэлхийн банк анхаарууллаа

O.Аззаяа
Өчигдөр

Өчигдөр Дэлхийн банкнаас Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлын тайланг танилцуулсан. Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн шок арилж амжаагүй байтал Орос Украины дайн эхэлсэн нь Монголын эдийн засагт бүх талаараа сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолжээ. Мөн Монгол улсын гадаад өрийн нөхцөл байдал хүндэрч байгааг санууллаа. Цаашид гадаад өрийн нөхцөл байдалдаа онцгой анхаарч, зөв зохистой удирдаж явах хэрэгтэйг зөвлөж байна. Цар тахалтай байсан сүүлийн хоёр жилд Засгийн газрын өр огцом нэмэгдэж, ДНБ-ий 92 хувьтай тэнцэж байгаа юм. Ирэх жилүүдэд төлөгдөх томоохон бондын өр төлбөрүүд улсын төсөвт дарамт учруулах эрсдэлтэйг ч сануулжээ.

  • 2023 ны аравдугаар сард Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаатай босгосон 500 сая ам.долларын бондын эргэн төлөлт, тус оны арванхоёрдугаар сард Самурай бондын 30 тэрбумын эргэн төлөлтийг хийнэ. Дээрх бондуудын хүү үндсэн төлбөрүүд нийлээд 800 орчим сая ам.доллартай тэнцэж байгаа.

Тиймээс одооноос эхлэн Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх талаар зохицуулалт хийж, арга хэмжээ авахыг зөвлөсөөр байна. Хэрвээ Хөгжлийн банк бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй бол Монгол Улс хүнд байдал руу орохыг Дэлхийн банкны эдийн засагчид санууллаа.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18