Дорнод аймаг нийгмийн салбарт нийтдээ 13 хөтөлбөр, 50 гаруй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

O.Аззаяа
2022/04/18

Дорнод аймгийн Нийгмийн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслийг танилцуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн ба энэ жилийн хувьд цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Өнөөдрийн /2022.04.18/ цахим өдөрлөгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, нийгмийн салбарын хүрээний төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага, хөдөөгийн 13 сумын ЗДТГ болон хөтөлбөр, төслийн үр шим хүртэгчид нийт 300 орчим төлөөлөл техникийн цахим шийдлийг ашиглан, ажлын байрнаасаа холбогдож оролцлоо.

Өдөрлөгт аймгийн Эрүүл мэндийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Соёл урлагийн газрууд салбартаа хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилтын мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэлээ.
Дорнод аймгийн хөгжлийн бодлого нь хүн төвтэй нийгмийн хөгжлийг дэмжин, иргэдээ эрүүл саруул, урт удаан наслах, эрдэм мэдлэг эзэмших, амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг.
“Дорнод сэргэн мандалт” хөгжлийн хөтөлбөр, Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа хүний хөгжлийн индекс, өрсөлдөх чадварын үзүүлэлтийг дээшлүүлэх, ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрүүдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлж байна.
Нийгмийн салбарт нийтдээ 13 хөтөлбөр, 50 гаруй төсөл, арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.
Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд зорилтот төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсний үр дүнд Дорнод аймаг сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн индексээр 21 аймгаас 2-4 дүгээрт, Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ, боловсролын чанарын үзүүлэлтээр улсдаа тэргүүлэгч амжилтаа 5 жил бататгаж, эрүүл мэндийн салбарт 5 жил дараалан эхийн эндэгдэлгүй ажиллаж, ажилгүйдлийн түвшин жилээс жилд буурсан зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарч байна.
Өдөрлөгийг үргэлжлүүлэн нийгмийн салбарын төрийн байгууллагуудад зохион байгуулна. Мөн оны төгсгөлд буюу 4-р улиралд багтаан дахин зохион байгуулахаар төлөвлөөд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18