“Тогоруут нуурын айзам-II” уралдаанд Б.Батхолбоогийн ном шалгарлаа

O.Аззаяа
2022/04/18

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод агсны нэрэмжит “Тогоруут нуурын айзам-II” анхны номын уралдааны дүн гарлаа. Энэ удаагийн уралдаанд нийт 20 орчим бүтээл ирснээс яруу найрагч Б.Батхолбоогийн “Хавар би чамаас хагацаж үл чадна” яруу найргийн ном шалгарлаа.

Б.Батхолбоо нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул бөгөөд өдгөө МҮОНРТ-ийн сэтгүүлчээр ажиллаж байгаа. “Тогоруут нуурын айзам” анхны номын уралдаан нь 18-30 насны анхны номоо гаргаагүй уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд хүргэх, сурталчилан таниулах зорилготой юм. Тус уралдаан ноднин жил анх удаа зохион байгуулагдсан бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул МҮИС-ийн багш, яруу найрагч Н.Оюунбилэг шалгарч, “Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд” номоо хэвлүүлж байсан юм.  

Баасанжавын Оролзод нь Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, “Шүлэгтэй навчис”, “Ширээтийн суурин” яруу найргийн ном хэвлүүлж, олон түмэнд хүрсэн Тогоруутай нуур, Чинийхээ дэргэдээс... зэрэг дуунуудын шүлгийг зохион мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч байсан юм. Мөн тэрээр төрөлх сумынхаа Засаг даргын орлогч, ИТХ-ын даргаар ажиллаж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18