Украйнд эд зүйлс биш бэлэн мөнгө хэрэгтэй гэжээ


Украйны Сангийн сайд Сергей Марченко Британийн “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө “Бид асар их стресст автаж, ман хүнд байдалд байна. Манай улсыг цаашид оршин тогтнох үгүйн асуудал яригдаж байна. ...Биднийг энэ дайнд үргэлжлүүлэн тэмцээсэй гэж хүсэж байгаа бол бидэнд тусал” гэжээ. Үүний тулд дэлхийн нийт Украйнд олон арван долларын санхүүгийн шууд тусламж үзүүлэх замаар төсвийн алдагдлыг нь нөхөж өгөх шаардлагатай байгаа юм байна. Одоогоор Украйны зардал нь орлогоосоо 2,7 тэрбумаар хэтрээд байгаа ч цаашид энэ ялгаа улам нэмэгдэж сардаа 5-7 тэрбум доллар хүрч магадгүй байгаа аж. Марченкогийн тайлбарласнаар Оросын тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украйны нийт үйлдвэрүүдийн 30 хувь нь зогссон, 45 хувь бүрэн хүчээр ажиллахгүй байгаа, экспорт нь хоёр дахин унасан бол импорт нь гуравны хоёроор хумигдсан. 

 Ийм нөхцөлд Өрнө дахин эхний ээлжид G7-ийн орнууд гэхэд л Олон улсын валютын сангаас коронавирусийнэдийн засгийн үр дагаврыг давж гарахад тусламж гэж өгсөн мөнгөний ердөө 10 хувийг Украйны дансанд хийх замаар тусалж болж байна гэжээ. Харин энэ бол 290 тэрбум доллар. ОУВС-аас өгсөн мөнгийг ихэнх улс орнууд зориулалтын дагуу зарцуулаагүй хадгалж байгаа тул ийм тусламж үзүүлэх бодит боломжтой гэж Украйн үзэж байгаа юм байна.  

Мөн Украйны Сангийн сайд нь Украйнд үзүүлж байгаа хүмүүнлэгийн болон цэргийн тусламжийг Киевт хамгийн их хэрэгтэй байгаа бэлэн мөнгөөр өгөлгүй эд зүйлс, бүтээгдэхүүн хэлбэрээр өгч байгаад сэтгэл дундуур байгаа юм байна. 

 Хэдийгээр Украйны тал ингэж гомдоллож байгаа ч олон улсын санхүүгийн байгууллагууд, Өрнөдийн улс орнууд зээл тусламж хангалттай их үзүүлж байгаа юм. ОУВС гуравдугаар сарын есөнд Украйнд 1,4 тэрбум долларыг “Rapid Financing Instrument” хөтөлбөрийн хүрээнд өгөхөөр болсон. Үүний өмнө Дэлхийн банк Украйнд 723 сая долларын зээл өгөхөөр болсон. Удахгүй Украйны төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээг дэмжих 1,5 тэрбум долларын зээл олгохоор яригдаж байна.

 Европын холбоо гуравдугаар сард 500 сая еврогийн тусламж үзүүлснээр нийт 1,5 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлсэн. Бусад улс орнууд ч тусалж байгаа. Их Британи цэргийн зориулалтаар ашигла гэж 25 сая фунт өгөхөө амалсан. АНУ нь хилийн аюулгүй байдлыг хангахад 100 сая доллар амласан. Ер нь Байдены захиргаа дайн эхэлснээс хойш Украйнд 2 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлээд байгаа юм. Түүнчлэн Канад 500 сая доллар, Францын хөгжлийн агентлаг 300 сая еврогийн хөнгөлөлттэй зээл өгөхөөр болсон байна.

 Гэхдээ дийлэнх шинжээчдийн бодлоор энэ бүх тусламж нь дайны байдалтай Украйныг нэг мөр дампуурч сүйрэхээс л хамгаалсан, торгоох төдий тусламж юм байна. Олон нийтийн сүлжээн дэх мэдээгээр Украйн ялаад байгаа ч бодит байдал дээр ялагдаж таарна гэдэгт мэргэжлийн хүмүүс эргэлзэхгүй байгаа тул Киевийг энэ их зээлийг буцааж төлнө гэдэгт тун эргэлзээтэй. Тиймээс мөнгөн зээл их хэмжээгээр олгохоос зайлсхийж, төлбөрийг нь эргээд хийхгүй байлаа ч харамсахааргүй түвшний хуучирсан зэвсгээ зээлээр өгч байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр