АНУ дах инфляцид Путин буруутай гэжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь улсад нь инфляц сүүлийн 40 жил үзэгдээгүй өндөр түвшинд хүрсний гол буруутны нэрлэжээ. Тэрээр “Өнөөдөр бидэнд ирсэн инфляцын талаарх мэдээлэлтэй танилцаж үзэхэд гуравдугаар сард болсон үнийн өсөлтийн 70 хувь нь Путинээс болж өссөн бензиний үнэтэй холбоотой байсан” гэжээ.

Жо Байдены Ардчилсан нам арваннэгдүгээр сард болох Конгрессын сонгуульд бэлдэх ажлын хүрээнд АНУ-д шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц 1981 оноос хойш үзэгдээгүй хамгийн өндөр хэмжээнд хүрсэн гол буруутан нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путин гэж шууд нэрлэдэг болоод сар орчим болж байна. 

Харин экс Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний Бүгд найрамдах нам нь Жо Байдены энэхүү тайлбарыг бүрэн үгүйсгэж байгаа юм. Дональд Трамп нь бензиний үнэ тэнгэрт хадсаны гол буруутан нь Байден гэж шууд хэлсэн. Украйны дайн эхлэхээс бүр өмнө, Байдены явуулж байгаа “ногоон” бодлогын улмаас өссөн гэж Трампмэдэгдсэн байна. 

Инфляцын талаарх иргэдийн санал бодлыг тодруулсан асуулгаар таван америк хүн тутмын нэг нь шатдаг хийн үнэ огцом өссөнөөс болж санхүүгийн хүндрэлд орсон гэж хариулжээ. Мөн америкчуудын дийлэнх нь юмны үнийн өсөлтөд Путинээс гадна Байден буруутай, газрын тос олборлогч компаниуд буруутай, Ардчилсан намын явуулж байгаа бодлого буруутай гэж хариулжээ.

Үүнээс ч өмнө АНУ тэргүүтэй Өрнөдийн улс орнуудад тулгарсан бэрхшээл хүндрэлийг Путины явуулга гэж тайлбарлаж, бүх бурууг ОХУ-ын Ерөнхийлөгчид тохох нь нэлээд түгээмэл үзэгдэл байсан. Харин Оросыг Украйныд тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш Путинийг бензин, хүнсний бүтээгдэхүүний өсөлтөөс эхлээд цахилгааны төлбөр өндөр гарах, инфляц гээд юм болгонд буруутгах нь хэвийн үзэгдэл болсон. Өрнөдийн улс орнуудад ямар нэг салбарт нь бэрхшээл тулгарвал төд удалгүй буруутнаар нь Путин тодорно гэдэгт мөрийцсөн ч болохоор болжээ. Өрнөдийн сонгогчдын дийлэнх нь анхандаа “Путинбүхэнд буруутай” гэсэн зарчимд итгэж байсан бол инфляц өсөхийн хэрээр эргэлзэгчдийн эгнээ хурдтай тэлж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр