Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 11,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн салбарт хийгдэнэ

М.Төгөлдөр
2022/04/10

Эрүүл Мэндийн сайд С.Энхболд өнөөдөр буюу 2022 оны 4 сарын 10 өдөр Баянхонгор аймагт ажиллаа. Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГазрын дарга Н.Энхжаргал нар хүлээн авав. Аймгийн нэгдсэн эмнэлэгийн төрөх, яаралтай тусламж, мэс засал, дотрын болон мэдрэлийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгөв. 2021 оны 8 сард ЭМЯ-ны санхүүжилт болох 540 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн үйлдвэр, АХБ зээлээр 200 сая төгрөгийн засварын ажил хийгдсэн. Мөн 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн юм.  2021 онд ашиглалтад орсон Ариутгалын тасгийн үйл ажиллагаатай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцлаа. Мөн улсын төсвийн санхүүжилтээр 3.7 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгын ажлын явцыг шалгаж үүрэг чиглэл өглөө. Засварын ажлыг эрчимжүүлэн гэрээт хугацаанд дуусгах, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг яаралтай дуусгахыг албаныханд үүрэг болгов. Мөн аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудын талаар танилцуулсан юм. Тухайлбал гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар болон 2022 оныг Чанар аюулгүй байдлын жил болгосонтой холбоотой шинэчлэлийн ажлыг танилцууллаа. Эрүүл Мэндийн цахим шилжилтийн  талаар мэдээлэл хийж оролцогчдын асуултад хариуллаа.  Баянхонгор аймгийн удирдлагууд аймгийн эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийллээ.

 
2021 онд Эрүүл мэндийн салбарт Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 7,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.Харин
2022 онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 11,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн салбарт хийгдэнэ. Тухайлбал
✓ Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/ 9,5 тэрбум

Тоног төхөөрөмж нийт 2,1 тэрбум төгрөг
✓ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж /Баянхонгор/ 450,0 сая
✓ “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн орны шинчлэл”  40 ор- 47,0 сая
✓ “Эрүүл мэндийг дэмжих төв” 30 нэр төлрийн 46 ширхэг тоног төхөөрөмж 1,6 тэрбум
✓ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай бүрэн тоноглогдсон автомашин 155,0 сая
2022 оны 5 дугаар сарын 1 өдрөөс улс даяар эхлүүлэх урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймагт ЭМЯамны санхүүжилтээр хийгдэж буй дэмжих төвийн 450  сая төгрөгийн засварын ажил мөн нийлүүлэгдэж буй 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.                                         


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр