​ЗАСГИЙН ГАЗАРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨВ


Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, "Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр"-ийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр "Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл" төслийг хэрэгжүүлж байгаа. Гэвч уг төслийг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл учирсан тул 11 сая еврогийн нэмэлт санхүүжилт хийх зайлшгүй шаардлагатай байгаа.

Иймээс уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтийн нийт 6.5 сая еврогоос 1,5 сая еврог нь улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5 сая еврог ХБНГУ-ын зээл хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсон тухай Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо"-ны хуралдаан дээр танилцууллаа.

Энэхүү 5 сая еврогийн санхүүжилтийг "Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр"-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн хоёр дахь гэрээний хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Зээл нь жилийн 2,0 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 10 жилийн нөхцөлтэй юм байна.

Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тухай санал, дүгнэлтээ ирүүлжээ.

Сайдын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр нар Сангийн сайд болон хуралдаанд оролцсон Эрчим хүчний яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд, "Дарханы дулааны цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагуудаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

"Дарханы дулааны цахилгаан станц" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Н.Чимиддорж гишүүдийн асуултад "Тус станц нь Дархан, Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, улмаар манай улсын төвийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг нэг үндсэн эх үүсвэр нь болдог. Дархан хотыг бүхэлд нь хэрэглээний халуун ус, дулаацуулгаар бүрэн хангаж байгаагийн зэрэгцээ үйлдвэрүүдийг шаардлагатай технологийн хэрэгцээний уураар хангадаг. 2012 оноос ХБНГУ-ын хөнгөлттэй урт хугацааны зээлийн хөрөнгөөр суурилагдсан хүчин чадлаа өргөтгөх шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Гэвч төсөл хэрэгжүүлэх тендерт шалгарсан ОХУ-ын компанийн удирдлага удаа дараа солигдож, маргаантай асуудал үүссэн учраас тендер цуцлагдсан. Гэхдээ гэрээний дагуу бүх тоног төхөөрөмжөө ОХУ-аас татаж авсан" гэсэн хариулт өгөв. Мөн Эрчим хүчний яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Сугар анх энэ гэрээг 2013 онд байгуулсан, түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилтийн төсөл нь ТЭЗҮ дээр тулгуурлаж хийгдсэн гэрээ байсан. Үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжөө ОХУ-аас захиалж татаж авсан. Одоо зураг төсөл нь тодорхой болсон учраас санхүүжилтийн дүн өөрчлөгдөхгүй. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэнээр 2018 оны 6 дугаар сар гэхэд станцын өргөтгөлийн ажлыг бүрэн дуусгах боломжтой гэсэн хариулт өгөв.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18