ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ ГАЗРААР ХУВЬ НИЙЛҮҮЛЭХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА


Хувь нийлүүлсэн талбайг инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, төслийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг бүрдүүлэх, зориулалтаар ашиглахыг "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай" хуулиар хуульчилсан.

Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газрын мэргэжилтэн гэх мэт мэргэжлийн байгууллагаас оролцон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн "Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам"-ын төслийг боловсруулсан.

Уг журмыг баталснаар хот, суурин газруудад гэр хорооллыг дахин зохион байгуулах төслүүд амжилттай хэрэгжих, гэр хороололд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж баригдаж оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин, газар ашиглалт сайжрах, газар эдийн засгийн эргэлтэнд орох таатай нөхцөл бүрдэх юм.

Тиймээс "Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам"-ын https://mcud.gov.mn/2017/06/05/гэр-хорооллын-газрыг-дахин-зохион-б/ төсөлтэй танилцаж, саналаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 11-327145 дугаарын утас, цахим хаягаар энэ сарын 19-ний өдрийн дотор ирүүлнэ үү гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18