ШИНЭ МЭДЭЭ: ТЕГ-аас баривчилсан таван хүн ХЭН ХЭН БАЙВ?

Өнөрцэцэг
2022/04/07

Өчигдөр /2022.04.06/ Тагнуулын Ерөнхий Газраас Улсын онц чухал объектуудыг эзлэн авч, улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан тухай мэдээлсэн. Эдгээр иргэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8-д заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан гэж үзсэн юм. Тэгвэл эдгээр таван иргэн хэн болох талаар бид тодруулсан юм. 

ТЕГ-аас өгсөн мэдээллээр баривчлагдаад буй таван хүний нэг нь өмгөөлөгч асан Б.Баасанцогт бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн дотор Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсэг илэрсэн тул хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр түүнийг сэжигтнээр баривчлаад байгаа юм. Бусад нь иргэн Г.Болдбаатар, н.Нэргүй, Б, Ч нар юм. Г.Болдбаатар нь Гал үндэстэн холбооны гишүүн бөгөөд тэрээр дээрх хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр энгийн иргэний гар руу буудаж хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа юм. Мөн өмнө нь Г.Болдбаатар нь Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан төрийн тусгай хамгаалалттай бүсэд жагсаал зохион байгуулж, төрийн ордны хашаанд буун дуу гаргаж, улсын обьектод тэсрэх бөмбөг байршуулж иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэрэгт 2014 онд холбогдож, зандалчлах буюу бусдад хор хохирол учруулсан гэх хэргээр ял сонсож байсан нэгэн юм. 

н.Нэргүйгийн хувьд Говь-Алтай аймгийн харьяат иргэн бөгөөд цэргийн байгууллагад ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Иргэн Б нь ЗХЖШ-ын Цэргийн штаб-д ажилладаг бөгөөд түүнийг дээрх этгээдүүдэд галт зэвсэг олж өгсөн байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Мөн түүнийг өмгөөлөгч Б.Баасанцогтын хамаатны хүн гэх мэдээлэл ч байна.  Иргэн Ч нь бизнес эрхлэгч, галт зэвсэг худалдан авах санхүүжилтийг гаргасан байх магадлалтай гэж холбогдох байгууллагаас үзэж байгаа юм байна. 

Дээрх нэр дурдсан таван иргэнийг иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаал цуглааны үеэр хүний амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой гэж Тагнуулын байгууллага үзэж байгаа бөгөөд уг этгээдүүд экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан гэж үзсэн. Тэдний орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал обьектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг болон байлдааны бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн юм.  Тодруулбал, нийт 12 галт зэвсэг илэрсэн бөгөөд үүнээс бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг, 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрснээс байлдааны сум 274 ширхэг байсан юм.  

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Саатуулагдаад буй таван иргэн нь МҮОНРТ болон Цахилгаан станцуудыг хяналтад авахаар төлөвлөж байсан гэх мэдээлэл байна. Үүний дээр нэр бүхий улс төрчдийн амь насанд халдах гэж байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Тодруулбал, үнийн өсөлтийн эсрэг залуусын жагсаалыг далимдуулан Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да. Ганболд, С.Баярцогт нарын эрүүл мэнд, амь насанд заналхийлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна. 

 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр