Хайртай хүмүүсийнхээ төлөө "Тавхан хором хүлээе"

М.Төгөлдөр
2022/04/07

Өнгөрөгч 2021 онд 485 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 51 хүүхэд амь насаа алдсан бол 2022 он гарсаар 13 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь алдаад байна. Хөл хориотой байсан үе гэхэд энэ нь өндөр тоо юм.

Тэгвэл Зариг.мн сайт нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавхан хором анхаарья, хүлээе, талархая” зорилтот төслийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд  анх удаа хэвлэл мэдээллийн салбар санаачлага гаргаж байгааг холбогдох албаныхан онцолсон юм.

Төсөлд ХЗДХЯ, ЦЕГ, ТЦА, ЗХАБҮЗ, АТҮТ, Албан журмын даатгагчдын холбоо, Баянгол дүүргийн ИТХ, “Улаанбаатар принт” ХХК, “UB cab” такси үйлчилгээний компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч, дэмжин ажиллаж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр “Шунхлай” ХХК ажиллаж байгаа юм.

“Тавхан хором хүлээе” төслийн зорилго нь бага насны хүүхдийг зөв тээвэрлэх, хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө аюулгүй байдлыг шалгаж, бусдад зам тавьж өгдөг байх зэрэг бидний мэддэг атал хэрэгжүүлж чадахгүй байгаа зуршлыг дадал болгоход оршиж байгаа юм.

Уг төслийн хүрээнд хэлэлцүүлэг, зорилтот бүлэгт зориулсан контент, нэвтрүүлэг, шторкийг тогтмол явуулах юм. Тухайлбал, UB cab такси үйлчилгээний компани хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд зориулж 200 таксинд “Family” цэс суулгах, Ерөнхий боловсролын нийт 245 сургуулийн “School police”-н дохиур, хантаазыг бүрэн шинэчлэх, “Улаанбаатар принт” ХХК  2022-2023 оны хичээлийн жилд зориулан гаргаж буй 2 сая дэвтэрт сэрэмжлүүлэг мэдээлэл байршуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ 9 минутын өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна 20 минутын өмнө
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана 31 минутын өмнө
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 2 цагийн өмнө
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт 19 градус дулаан байна 3 цагийн өмнө
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 23 цагийн өмнө
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 23 цагийн өмнө
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ Өчигдөр
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв Өчигдөр
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо Өчигдөр
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой Өчигдөр
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ Өчигдөр
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо Өчигдөр
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа Өчигдөр
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ Өчигдөр
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно Өчигдөр
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна Өчигдөр
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ Өчигдөр