Өнөөдрийн байдлаар нийт хүн амыг 5,5 сая тун вакцинаар дархлаажуулсан байна

М.Төгөлдөр
2022/04/07

"Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" зөвлөлдөх уулзалт 2022 оны 04-р сарын 06-ны өдөр  зохион байгуулагдлаа. Тус зөвлөлдөх уулзалтад Нийгмийн эрүүл мэндийн талаарх төрөөс баримтлах бодлого, чиглэл, Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр (2017-2021)–ийн хэрэгжилт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, Дэлхий дахины дархлаажуулалтын хөтөлбөрийн бодлого чиглэл зэрэг 11 илтгэл хэлэлцүүлсэн. Зөвлөлдөх уулзалтанд ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ-ийн Хүүхдийн сан, ДЭМБ, НЭМГ, Аймгийн ЭМГ, Дүүргийн ЭМТ-ийн дарга нар, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хүйтэн хэлхээ хариуцсан бага эмч зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүн оролцов. 

Цаашид товлолын дархлаажуулалтын үйл ажиллагаагаа сайжруулах шаардлага тулгарч байна. Учир нь КОВИД-19 цар тахлын улмаас дархлаажуулалтын хамралт тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа учраас хамрагдалтыг  нэмэгдүүлэх шаардлагатай.  Коронавируст халдвар (КОВИД19)-ын вакциныг Засгийн газар, ЭМЯ, хандивлагч улс орнууд, олон улсын байгууллагын тусламжтайгаар Монгол улс 8,3 сая тун вакцины нөөцийг бүрдүүлж чадсан. Өнөөдрийн байдлаар нийт хүн амыг 5,5 сая тун вакцинаар дархлаажуулсан байна. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт улсын хэмжээнд 53 хувьтай байна. Уулзалтаас гарах зөвлөмжийг хэлэлцэж, цаашдын төлөвлөлт, бодлого чиглэлийг ярилцсан "Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт" зөвлөлдөх уулзалтыг цаг үеэ олсон, өгөөжтэй хурал боллоо гэж оролцогчид сэтгэл хангалуун байв.
 

 

 

  
 
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18