СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЦУЦЛАГДААГҮЙ

Ц.Цэрэнбадам
2022/01/31

Нийслэлийн засаг дарга энэ оны 1 сарын 1 ээс зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах,  худалдаа үйлчилгээний 74 нэр төрлийн жагсаалтыг танилцуулсан. Тус жагсаалт дунд согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүд багтсан. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэхийн тулд хуулийн хүрээнд заавал тусгай зөвшөөрөл авдаг үйлчлэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Үнэн хэрэгтээ диско клүб болон караоке эрхлэх гэсэн тусгайлсан зөвшөөрөл байдаггүй.  Энэ төрлийн үйлчилгээний байгууллагуудын үндсэн зөвшөөрөл нь согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл юм байна. Тухайн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эхлүүлэхийн тулд багадаа хоёр сарын хугацаа зарцуулан дараах бичиг баримтыг бүрдүүлдэг байна. Ийнхүү төрийн өндөр босгыг даван байж авсан тусгай зөвшөөрлийн хуулийн хугацаа хоёр жил. энэ мэт зөвшөөрлөө бүрдүүлээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуй нэгжүүдэд ковид 19 цар тахал төсөөлөөгүй сорилт байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрөөс 8 удаа хөл хорио тогтоож үндсэндээ эдгээр аж ахуй нэгжүүд бүтэн зогсолт хийсэн гэхэд хилсдэхгүй. Энэ хооронд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусжээ. Одоо УИХ-аар хэлэлцүүлэхээр боловсруулагдаж буй зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрөл шинээр авах болон сунгуулах хугацааг 3-5 жил байхаар тусгаад байгаа юм. Эхний ээлжид нийслэл өөрийн эрх мэдлийн хүрээнд журмаар зохицуулагдах зарим зөвшөөрлийг цуцлан, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой зарим бүрдүүлэх материалууд цахим хэлбэрт шилжиж эхэлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр