Ираны цөмийн хэлэлцээр зогсонги байдалд орсноос шалтгаалж газрын тосны үнэ өсөв

Н.Мижидмаа
18 цагийн өмнө

Герман улс ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа анхааруулж, Ираны цөмийн хэлэлцээрийг дахин эхлүүлэх яриа хэлэлцээг түр зогсоосны дараа нийлүүлэлт хязгаарлагдах болгоомжлолоос үүдэн даваа гарагт газрын тосны үнэ нэг орчим доллароор өссөн.
Брент төрлийн газрын тосны үнэ 94 цент буюу 0.9%-иар өсч баррель нь 105.33 ам.доллар, АНУ-ын WTI төрлийн газрын тосны үнэ 92 цент буюу 0.9%-иар өсч 100.19 долларт хүрсэн.
Иран улс Вена дахь цөмийн хэлэлцээ гацсанд АНУ буруутай гэж мэдэгдэж нийлүүлэлтийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэв.
OANDA-гийн ахлах шинжээч Jeffrey Halley "Европ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ илэрхийлснээр газрын тосны үнэ өнөөдөр өндөр түвшинд хүрлээ" гэж мэдэгдэв.
Голдман Сакс БНХАУ-д тогтоосон хөл хорио болон АНУ стратегийн газрын тосны нөөцөөс их хэмжээний тос гаргасан зэргийг үл харгалзан 2023 оны газрын тосны үнийн таамаглалаа 110 ам.доллараас 115 ам.доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь шатахууны нийлүүлэлт хязгаарлагдмал, эрэлт ихтэй байгаатай холбоотой юм.

Эх сурвалж: Ройтерс агентлаг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр