Зариг.мн сайт таван жилийн ойн баярын өдрөө тохиолдуулан Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд хандивлах амьсгал дэмжих хэрэгслээ “Ашид буян” компаниас худалдан авлаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн түргэн тусламжийн 41 автомашины 20-д нь амьсгал дэмжих аппарат байдаг аж. Харин манай хамт олны зүгээс тус төвд 10 аппарат хандивлахаар болж "Ашид буян" компанийг зорин үйлчлүүлэхэд тус хамт олон бидний үйл хэргийг дэмжиж 15 хувийн хямдралыг үзүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна