ТЭД ХОЁУЛАА АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН

О.Шүрэнцэцэг
2017/06/07

Ойлгож ухаан хүрэхгүй юмс ойрын өдрүүдэд их болж байнаа. Тодорхой хэлбэл, нэр бүхий хоёр хүний үйлдэл нь ижилхэн мөртлөө, өрнөж байгаа хувь заяа нь өөр өөр байх юм.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал болон АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга хоёрт адил зүйл бий. Тэд хоёулаа АН-ын гишүүн. Нам нь эрх барьсан үед нэг нь улсын гол сан хөмрөгийг атгадаг Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол нөгөөх нь улс орны хөгжлийн гол тулгуур болсон дэд бүтцийн салбарыг хариуцсан сайдаар ажиллаж бодлого тодорхойлж байсан туршлагатай. Гэвч нам нь сонгуульд өвдөг шороодсон хийгээд хоёулаа албан тушаалгүй, жирийн иргэн болсон энэ цаг үед удирдаж, чиглүүлж явсан салбарынх нь "но" илэрч эхэлсэн нь тэднийг мөн л нэг замын үзүүрт авчирч байх шиг. Ингэхдээ шүүхээр ороогүй л болохоос хоёулаа хууль хяналтын байгууллагаар шалгуулж, сэрдэгдэж байгаа юм. Ялгаатай нь, нэг нь ирж чадахгүйгээр эх орноосоо зугтаад Австралид бүгж байхад, нөгөө нь намаасаа Монголын Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрх өвөртлөв. Үүнийг хувь заяаны шоглоом гэх үү, хувь хүнийх нь амны хишиг гэх үү.

Н.Золжаргалын 2012-2016 онд удирдсан Төв банкнаас хэрэгжүүлсэн төсөл, зарцуулсан мөнгөнд УИХ-аас байгуулсан Ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүгнэлт улс төр, нийгмийн гол сенсаац болж байна. Хамгийн ноцтой нь өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргал улсын сан хөмрөгийг дөрвөн жил залуурдахдаа долоон тэрбум ам.доллар буюу 14 их наяд төгрөгөөр хэмжигдэх мөнгийг салхинд хийсгэсэн тухай Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан нь түүнийг эрэн сурвалжлахад хүргэж, түрүүчээсээ олон асуулт, эргэлзээ, хардлагыг дагуулж эхлэв. Мөн 2011 онд 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан Төв банкийг 2012 оноос алдагдалд оруулж нийт гурван их наяд төгрөгт хүргэсэн нь эдийн засаг хямрах шалтгаан болсон гэж дүгнэхэд хүргэж байна. Гэвч энэ бүх асуултад хариулт өгөх учиртай Н.Золжаргал өдгөө Австрали Улсад байгаа тухай мэдээлэл бий. Эх орноосоо зугтсан гэж тодотгосон шалтгаан нь энэ. Ямар ч байсан УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийн зүгээс холбогдох баримт, материалыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн болохоор Н.Золжаргалыг сэжигтэн, яллагдагчаар татах нь цаг хугацааны асуудал юм.

Харин Х.Баттулгын хувьд түүнийг яллагдагчаар татсан түүх маш эртнээс эхэлдэг. Нэгдүгээрт, сайдаар ажиллаж байх үедээ хэрэгжүүлсэн "Шинэ төмөр зам" төсөлтэй холбоотой мөнгө угаасан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх үндэслэлээр түүний багийнхан түрүүчээсээ хууль хяналтын байгууллагын хаалга татаж эхлээд буй. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа гэхэд цагдан хоригдож байгаад батлан даалтад гарсан бол "Либерти партнерс" компанийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат өнөөг хүртэл эх орондоо ирж чадалгүй Интерполоор эрэн сурвалжлуулж байна.

Хоёрдугаарт, хуулийнхан хэргийн сэжүүрээс атгаж, холбогдох баримт нотолгоог цуглуулах явцад Х.Баттулгыг шалгах шаардлага үүсч, албан өрөөнд нь хүртэл нэгжлэг хийж, прокуророос түүнд хилийн хориг тавьсан нь жилийн өмнөх үйл явдал. Үүнтэй холбогдуулж хуулийнханд байцаалт өгсөн тухайгаа ч тэрбээр ярьж байсан удаатай. Өдгөө Х.Баттулга нарт холбогдох хэрэг прокурорын байгууллагад шилжиж, хяналтын шатандаа яваа. Дээрээс нь 2011 онд түүнийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд олгосон 55 сая ам.доллар, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед босгосон "Чингис" бондын хөрөнгөөс олгосон 200 сая ам.доллар гэх зэргээр 700 орчим сая.доллараар хэмжигдэх мөнгөөр 267 км төмөр зам биш овоолсон шороо талаарх маргаан одоо ч үргэлжилсээр Ерөнхийлөгчийн сонгуультай золгож байх шиг.

Эндээс нэг гаргалгаа гарч ирж байна. Тэр нь төрд хашиж байсан албан тушаалынхаа эрэмбэ, намын харьяаллаараа нэгдэж явсан хоёр эрхэм Төв банкийг дампууруулсан, төмөр замын мөнгөнөөс зувчуулсан гэсэн адилхан гэмтэйгээр хоёулаа хууль хяналтын байгууллагаар дамжиж, шүүхийн өмнө очих нь. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн хуулийн зарчмаар тэдний үйлдлийг зөөллөж болох ч хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа нь үнэн л юм бол хэргийн үнэн зөвийг тогтоож, түүнийг нь олон нийтэд мэдээллэх учиртай. Эс бөгөөс хийгээгүй хэрэгт нь холбогдуулж шалгасан, олон нийтэд буруу мэдээлэл цацсаныхаа төлөө Монголын цагдаа, хүчний байгууллагынхан тэднээс уучлалт гуйж, нэр төрийг нь сэргээх ёстой. Ёс зүй талаасаа ч цэвэр харагдана. Гэвч тэгсэнгүй. Тийм ч юм болсонгүй. Эсрэгээрээ яллагдагчаар татагдсан нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж, Төв банкийг гурван их наяд төгрөгийн алдагдалд оруулсан нөгөө нь эх орноосоо зугтаажээ. Юу үнэн гэвэл болж байгаа энэ үйл явдал үнэн. Харин хуулийнхан ба хувь хүмүүс нь болох Х.Баттулга, Н.Золжаргал нарын алинд нь үнэ байна вэ.

А.Уян


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 16 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 17 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр