Нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 38 стандартыг НИТХ-аар баталлаа

O.Аззаяа
2022/03/24

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хотын 9 төрлийн, 38 нэр төрлийн стандартыг хэлэлцэв.  Энэ талаарх танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулсан бөгөөд, тэрбээр  “Иргэдийн амьдрах орчин, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглахад үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн эхний ээлжийн 9 бүлгийн 38 хотын стандартыг боловсрууллаа”  гэдгийг тодотгосон юм.

Хотын стандартад нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, чанарын дэд бүтэц, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, хот төлөвлөлт- хот байгуулалт, бие даасан инженерийн дэд бүтэц зэрэг багтжээ.

Тухайлбал, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн стандартыг баталснаар нийтийн эзэмшлийн 90 мянга гаруй гэрэлтүүлгээс ил гарсан цахилгааны утас, гэрэлтүүлгийн  тоног төхөөрөмжийн эвдрэлээс шалтгаалан иргэдэд осол гэмтэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг үнэлж, байнгын хяналт, үнэлгээ хийж, засвар үйлчилгээг тогтмол явуулж байх юм.  Мөн худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны стандартыг баталснаар 30.500 үйлчилгээний байгууллагын гадна орчин сайжрахыг тэрбээр хэлсэн юм. 

Хотын стандартыг баталснаар ойрын хугацаанд буюу 1-2 жилд төсвийн зардлын хяналтын тогтолцоо сайжрах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх, өмч, хөрөнгийн ашиглалт хамгаалалт дээшлэх аж. Харин урт хугацаандаа  үйлдвэрлэл өсөж, хотын нийт орлого нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжирна гэж үзэж байна. 

Улмаар тогтоолын төслийг Төлөөлөгчдийн  олонх нь дэмжсэнээр нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 9 бүлгийн 38 стандартыг баталлаа.  

Энэ үеэр  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан  “...Одоо хэрэгжилтийг хангах нь  чухал.  Энэхүү баримт бичгийн тулгын 3 чулуу нь хэрэгжилтийг хангах, хяналт тавих,  хариуцлагыг сайжруулах юм. Бид цаашлаад нийслэлийн хэмжээнд  мөрдүүлэх 90 гаруй стандартыг батална. Мөн бид давхардуулсан олон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаад удаагүй байна. Харин өнөөдөр  баталж байгаа стандартаар дахин нэг тусгай зөвшөөрөл бий болгох вий гэж санаа зовох хэрэггүй.  Харин аливаа үйл  ажиллагааны зөвшөөрлийг хүнд сурталгүйгээр буюу хялбаршуулсан аргаар иргэн,  аж ахуйн нэгж, байгууллагуудад өгч буй  хэлбэр гэж ойлгож болно...” гэдгийг тайлбарласан юм.  Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр