БАРИМТ: ТАВХАН өрөө байрны үнээр хувьчилж авахдаа хэд хэдэн хуулийг ноцтой зөрчиж байжээ

Ш.АДЪЯАМАА
2022/03/24

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэг “Хөтөлийн цемент-шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгосонтой холбоотойгоор 2015 онд “Хөтөлийн цемент-шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хэрхэн худалдаалж байсан талаарх баримтыг хүргэе. 

Учир тус хувьчлал нь  хэд хэдэн хууль зөрчсөн гэж үздэг. 

Эхнээс нь сөхвөл, УИХ-ын 2015 оны долдугаар сарын 03-ны өдрийн 70,  Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330, Төрийн Өмчийн Хорооны 2015 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 608 дугаар тогтоолоор “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, Төрийн өмчийн хорооны 2015 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 617 дугаар  тогтоолоор “Бейзмент” ХХК-д хувьцааны ӨМЧЛӨГЧИЙН эрхийг олгож байв. 


Дээрх шийдвэрүүдийн дагуу явагдсан хувьчлалийг дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзжээ. 

 Үүнд.

1. УИХ, Засгийн газар, Төрийн Өмчийн Хорооны шийдвэрүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалын аргыг дангаар буюу хослуулан хэрэглэхийг зөрчиж “Бейзмент” ХХК-д давуу байдал бий болгосон байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрд ногдох хувьцаа, ногдол хувийг чөлөөтэй, эсхүл багцалсэн хэлбэрт оруулан биржээр, биржийн гадуур арилжиж худалдана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

2. Хувьчлах хөрөнгийг үнэлэх үйл ажиллагаанд хийсэн сонгон шалгаруулалт, үнэлгээний үнэн зөв байдал эргэлзээтэй, үнэлгээний үр дүн зөрүүтэй, нотлох тайлан байхгүй байна. Төрийн эзэмшлийн 11.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 119,452,690 ширхэг хувьцааг 1.4 тэрбум төгрөгөөр буюу хэтэрхий бага үнээр үнэлэн худалдсан.

3. Хувьчлал явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хувьчлах хөрөнгийн талаар мэдээлэл хүргүүлэхээр заасныг хэрэгжүүлээгүй. Ялангуяа хувьцаатай холбоотой мэдээллийг хувьчлах үйл ажиллагаа эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө төр, засгийн газрын албан ёсны хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сонордуулах заалт хэрэгжээгүй.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хувьчлан авагчид хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон гэж үзэх үндэслэл байна. Учир нь ганцхан хөрөнгө оруулагчид шууд худалдах биш сонгон шалгаруулалт явуулж, ялсан этгээд нь хөрөнгө оруулагчид төлбөрийг буцаан төлөх боломж байсан. Хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө, өр төлбөр нь “Бейзмент” ХХК-д давуу тал болоод зогсохгүй төрийн өмчит компанийн үнэ цэнийг бууруулах үзүүлэлт болсон байна.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Төрийн өмчийн хорооны 608 дугаар тогтоолд заасны дагуу төлбөрийг хуваарийн дагуу хийгээгүй (гэрээнд өр төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд цуцлах заалтыг зөрчин өмчлөгчийн эрхийн гэрчилгээ олгосон, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн өөрийнх нь үйл ажиллагааны борлуулалтаар нийт өр төлбөрийн 90%-ийг 2017 оны 03 дугаар сарын 24-нийг хүртэл хэсэгчлэн төлсөн)

  • -2012, 2014 оны ногдол ашгийн өр болох 1.04 тэрбум төгрөгийг 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр дотор төлөх ёстой байсан боловч 500 сая төгрөгийг 2015.11.02-ны өдөр, 168.1 сая төгрөгийг 2015.12.07-ны өдөр, 365 сая төгрөгийг 2015.12.24-ны өдөр тус тус төлсөн.
  • -Татварын өрөнд 2016 онд 1.5 тэрбум төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн бөгөөд 2016 оны жилийн эцсийн байдлаар 336 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Богино хугацаат өр төлбөр 2016.12.31-ний өдрийн байдлаар 2.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

  6.Худалдах, худалдан авах гэрээнд Хөтөлийн Дулааны станцын бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаа болон Хөтөл тосгоныг дулаанаар найдвартай хангах үүргийг хүлээж, Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулан ажиллах үүргийг хөрөнгө оруулагч талд үүрэг болгосон боловч ямар нэгэн гэрээ байгуулаагүй байна.

“Хөтөлийн цемент-шохой” ХК Худалдаа хөгжлийн банкны харъяа бөгөөд бүр тодруулж хэлбэл “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хамрааал бүхий Бейзмэнт ХХК-д хувьчилсан.

                                                 1.4 ТЭРБУМААР ХУВЬЧИЛСАН АТЛАА ХӨГЖЛИЙН                                                                                                 БАНКНЫ 295 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ҮЛДЭЭВ-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын дүн,  "Хөтөл”, “Кью эс си” компаниуд нь нэг эзэнтэй мөртлөө хоёулаа их хэмжээний зээл авсан. Өөр өөр чиглэлтэй зээл өгөөд, эргэн төлөлт огт хийгдээгүй гэж мэдэгдснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй байсаар төрд шилжлээ.

 Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээлснээр “Бейзмент” ХХК-нд 2010 онд олгосон 61.3 сая ам.долларын зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь нийт 295 тэрбум төгрөг болсон байна.

“Бейзмент” ХХК нь өмч хувьчлалд оролцохоос өмнө Худалдаа хөгжлийн банкнаас авсан 34 сая, хятадын CHIMEG компаниас авсан 21.5 сая ам.долларын зэрэг нийт 61.0 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн эх үүсвэрээр барагдуулсан байна.

“Бейзмент” ХХК нь “Хөтөл” ХХК болон нэрээ өөрчилсөн бөгөөд “Цемент шохой” ХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор 2,870,840,893 ширхэг хувьцааг 100 хувь эзэмшиж, холбогдох бүртгэлийг 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 240 дүгээр тогтоолоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлсэн. “Хөтөл” ХХК нь 2018 оны 9 сард “Цемент шохой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаанаас 6,000,000 ширхэг хувьцааг “Гриндинг процесс” ХХК-нд худалдсан.

                                                 -ӨРТЭЙ КОМПАНИЙГ ТӨР АВАХААС ӨӨР ЭЗЭН ОЛДСОНГҮЙ -

“Хөтөл” ХХК нь 2016 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тул орлогогүй, их хэмжээний буюу 355 тэрбум төгрөгийн өртэй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй бөгөөд хувьцаа эзэмшигч нь нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрч эзэнгүй болсон тул төрийн өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон.

“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажлыг зохион байгуулах саналыг Хөгжлийн банк гаргасан байна.  

Иргэний хуулийн 528.1-д Өвлүүлэгч нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж 528.2-д “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу өвийг хүлээн авсанд тооцно. Иргэний хуулийн 538.1-д “Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэл гаргасан буюу шаардлагатай бусад тохиолдолд нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтооно. Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохтой холбогдон гарсан зардлыг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргана” гэж 537.2-д “Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өвлөгч хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална” гэж заасан.  Хэрэв хувьцаа эзэмшигч М.Бөх-Очир агсан нас барахдаа хэн нэгэнд компанийнхаа хувьцааг эзэмшүүлсэн бол асуудал шүүхээр шийдэгдэх байлаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ази тивээс анх удаа Монгол улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-тэй болно 14 цагийн өмнө
2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдлаа 15 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Бид яагаад баялгаа ашиглаж чадахгүй, гаднынханд алдаад байгаа юм бэ? 17 цагийн өмнө
Х.Булгантуяа: Тэтгэврийн зээл нь хангалттай биш байхад тэтгэврийн зээлийг нь нэмж хязгаарлах нь буруу 22 цагийн өмнө
ШУУД: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна Өчигдөр
БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцаадаг асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв Өчигдөр
Улаанбаатарт 17 градус дулаан байна Өчигдөр
Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ Өчигдөр
Э.Батшугар: Ахмадууд зээлээ хэдэн сараар авах нь өөрсдийнх эрхийн асуудал Өчигдөр
Р.Сэддорж: Хармагтайн ордыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол стратегийн ордод авах л хэрэгтэй Өчигдөр
Э.Болормаа: Гадаадын компаниас санхүүжсэн гэх хэргээр надаас мэдүүлэг аваагүй Өчигдөр
Н.Наранбаатар: Онтрэ компани Засгийн газартай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөл байдал үүссэн Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна Өчигдөр
Г.Тэмүүлэн: Хуулийн хулгай хийж гишүүдийн гараар могой бариулж байна Өчигдөр
Р.Эрдэнэбүрэн: Х.Нямбаатар дарга л ганцаараа загнуулаад байж болохгүй, манай хороо ч чиглэл өгч байгаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийслэлийн хэмжээнд мод тарих боломжтой байршлууд Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ Өчигдөр
Ж.Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд татвараас нь хөнгөл Өчигдөр
С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Онтрэ болон Рио тинто” компанийн талаар ноцтой баримт дэлгэв Өчигдөр