ГААЛИЙН БАЙЦААГЧ НАРТ ЯЛ ОНООЛОО


Авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон Замын-Үүд дэх гаалийн байцаагч нарт холбогдох шүүх хурал болж өнгөрлөө. Уг шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилсэн бөгөөд өчигдөр эцэслэн шийдвэрлэв. Тодруулбал, гаалийн байцаагч Ө-д Эрүүгийн хэргийн тусгай ангийн 268.1-р зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Харин гаалийн байцаагч Ц-д Эрүүгийн хэргийн тусгай ангийн 268.2, 269.1-р зүйл ангиар шийтгэн, 3 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 жил 6 сарын хорих ялаар, Гаалийн байцаагч М-ийн 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар, Гаалийн байцаагч Н-ийн 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар, Гаалийн байцаагч Э-ийн 1 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ялаар, Гаалийн байцаагч О-ийн нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ялаар, Гаалийн байцаагч Б-ийн 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ялаар, Гаалийн байцаагч Н-ийн гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Мөн 6 хүнд Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 551-д заасныг журамлан 3 ,5-3,7 жилийн хорих ял оногдуулж, 19 хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзжээ. Мөн 1 хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Н.Батаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18