Ш.Эрдэнэжаргал: Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт өдөрт 220 болж өслөө

М.Төгөлдөр
2022/03/23

“Өмнөговь аймаг, Ханбогд сум хилийн ‘Гашуунсухайт’ боомтын нөхцөл байдал хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны, бодолго төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ш.Эрдэнэжаргалтай ярилцлаа.

Танай боомтын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар яриагаа эхэлье?

Одоо бидний гол анхаараа хандуулж  байгаа асуудлууд бол Цагаан хад суурьшлын бүсэд байрлах  нүүрс ачилт буулгалтын талбайнуудын нүүрсийг ачиж зөөх. Үүний дараа уртын тээврийг хөдөлгөөнд оруулах төлөвлөгөөтэй байна. Нүүрсний уртын тээвэр хөдөлгөөн орно гэдэг нь улс орны эдийн засагт үр өгөөж өгч эдийн засаг бүрдэнэ. Тэгэхээр бид энэ ажилд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтын нүүрс ачилт буулгалтын талбайнуудад 5 сая орчим нүүрс байна. Энэ нүүрсээ хурдан түргэн зөөх шаардлагатай байгаа.

Гашуун сухайт боомтоор өдөрт хэдэн нүүрс тээврийн машин гарч байна вэ? 

КОВИД-19 халдварын тохиолдол эрчимтэй гарч байх хугацаанд доод тал нь өдөрт 26 нүүрс тээврийн машин гардаг байсан бол одоо 200 гаруй нүүрс тээврийн машин гарч байна. Энэ нь халдвар хамгааллын  дэглэмийг сайжруулж ажилласнаар ийм үр дүнд хүрсэн. Учир нь шуурхай штаб дотроо шуурхай бүлэг гэж байгуулж халдвар эерэг гарч байгаа тохиолдлуудын эх сурвалжийг олж эрчимтэй ажилалаа. Одоо тээвэрчдэд, ард иргэдэд нээлттэй байхын тулд  бөмбөлөг системийг төрийн бус байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж ажиллаж байна. Төрийн онцгой бүсэд төрийн чиг үүргээрээ ажиллаж байгаа ажлыг нээлттэй болгосон. Мөн БНХАУ-аас орж ирэх гэж удаан гацаад байсан  бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай оруулж ирэх талаас нь зарим шаардлага хангасан тээврийн машинуудад ачин оруулж ирсэн.  

Тээврийн үнийг бууруулах тоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ? 

Дараагийн асуудал бол орж ирж байгаа бараануудын зардлын асуудал байна. Эрээн хотод үнийн хөөрөгдөл болж их бухимдал үүсгээд байсан. Энэ асуудлыг бид БНХАУ-н тээвэрлэгч аж ахуй нэгж, бүрдүүлэлттэй талбайтай ярилцаж тухайн үнийг 50 хувь хүртэлхээр бууруулсан. Түүний дараагийн асуудал юу гэхээр Чингэлэг тээврийн терминалтай болгохоор төр засаг маш их хөрөнгө мөнгө зарцуулж хийсэн тэгээд тээвэрлэлт эхлээд туршилтаар яваад манай тал өөрсдийн халдвар хамгааллын дэглэмээс шалтгаалан хугацаагүйгээр үйл ажиллагаа зогсоод байсан. Үүнээс хамааран маш олон жолооч нар тусгаарлалтад ажилгүй зогссон. Энэхүү үйл ажиллагаа нь зогссон ажлыг явуулахын тулд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, жолооч нарын тусгаарлалтын маш эмх цэгцтэй стандартын дагуу шийдэж Хятад тал уруу албан бичиг болон видео хэлбэрээр илгээсэны үр дүнд чингэлэг тээврийг 20 машинаар эхлүүлсэн. Одоо нэмэгдээд 30 болсон. Одоо бид нийт нүүрс тээврийг 300 болгохоор Хятад талтай хамтарч ажиллаж байна.

Таныг энэ албан тушаалд томилогдож ажиллах үед нөхцөл байдал ямар байсан юм бэ?

Намайг энэ ажлыг хүлээж авах үед БНХАУ руу өдөрт 100 тээврийн машин гарах квоттой байсан. Жолооч нарын шинжилгээний хариу эерэг гарахад “ХӨСҮТ-ийн шинжилгээний хариу эргэлзээтэй, худал байна” гэх зэргийн хардалтад анализ тандалт судалгаа хийж үзлээ. ХӨСҮТ-ийн хувьд шинжилгээ өгсөн жолоочийн хариуг эерэг, сөрөг гаргана гэх ямар ч боломжгүй. Би өөрийн биеэр бүх лабораторт очиж тандалт судалгаа хийж бүх процессийг харж байлаа. Тэгэхээр жолооч нарын дунд хардалт үүсээд байсан энэ асуудал ямарч  ор үндэслэлгүй, худал таамаг гэсэн үг. Яагаад гэвэл ХӨСҮТ-д ажиллаж байгаа бүх ажилчид төрийн чиг үүргээрээ ёс журмын дагуу ажиллаж байгаа учраас тэр. Эерэг гарсан тухайн жолооч нарын тухайд биеийн байдал,  дархлаанаас хамаарах асуудал.

Одоо Гашуунсухайт боомтод тээврийн битүүмжилсэн баг буюу бөмбөлөг системд зөвшөөрлөө авсан хичнээн аж ахуй нэгж байгаагаас хэд нь үйл ажиллагаа явуулж байна. Мөн ажилтай, орлоготой хичнээн жолооч байна вэ?

Одоогоор 265 тээврийн битүүмжилсэн баг буюу бөмбөлөг шалгараад ажиллаж байна. 166 аж ахуй нэгжийн 4000 орчим жолооч ажилтай орлоготой болоод ажиллаад явж байна. Цаашдаа энэ тоо улам нэмэгдэх боломж бололцоо байгаа.

КОВИД-19 цар тахлын улмаас Цагаан хад суурьшлын бүсэд байгаа аж ахуй нэгжүүдийг тээврийн битүүмжилсэн баг буюу бөмбөлөг системд оруулсан. Харин цаашдаа цар тахлын нөхцөл байдал хэвийн хэмжээнд хүрэхэд энэхүү бөмбөлөг  систем үргэлжилсээр байх уу?

 Энэ битүүмжлэгдсэн тээврийн баг буюу бөмбөлгийн системийг хэрэгжүүлж эхлээд байхад очиж хяналт шалгалт хийхэд үр дүн, эмх цэгцийг олж харсан. Би өөрөө газар дээр нь очиж бүх бөмбөлгийн хяналт шалгалт хийх явцыг зургаар баталгаажуулсан. Үүнээс миний олж харсан зүйл бол өмнө нь КОВИД-19 цар тахал гараагүй цаг сайхан байхад аж ахуй нэгж, олон мянган жолооч хаана юу хийж явдаг нь тодорхойгүй  машиндаа хоноглодог, тодорхой орон байргүй, хараа хяналтгүй байсан. Харин одоо бол энд ажиллаж байгаа 4000 жолооч бүгд тухтай орчинд, өдрийн гурван хоолтой, ариутгал цэвэрлэгээ тогтмол хийлгэдэг болсон байна. Цаашдаа цар талын тохиолдол буурч, суларсан ч энэхүү багийн системээрээ үйл ажиллагаа явуулбал зогсонги байдалд орохгүйгээс гадна. Жолооч нарын ч ажиллах орчин, нөхцөл байдал сайжирна гэж үзэж байна.

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ 9 цагийн өмнө
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав 11 цагийн өмнө
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 11 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой 12 цагийн өмнө
"Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан үе, үеийн генералуудад хүндэтгэл үзүүллээ 12 цагийн өмнө
Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана 13 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 14 цагийн өмнө
Ээж модонд архи, сүү, хадаг хэрэггүй ус хэрэгтэй. Амьдралын эх ус, усны эх мод 14 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ 15 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 14 иргэний амь насыг авран хамгааллаа 15 цагийн өмнө
Өнөөдөр төв талбайн асарт шагайн харвааны тэмцээн болно 15 цагийн өмнө
Өнөөдөр нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Өнөөдөр АН-ын бүлэг хуралдана 17 цагийн өмнө
Улаанбаатарт 23 градус дулаан байна 18 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 18 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтаар бүсүүдийн онцлог давуу тал, өв соёлыг тусган харуулна Өчигдөр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа Өчигдөр
“Энх мэндийн баяр-2025” өсвөрийн уртын дуучдын улсын уралдаан болж байна Өчигдөр
НӨАТ-ын буцаан олголтоо авалгүй татвар төлбөрөө төлөх боломж бүрдлээ Өчигдөр
“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн өнөөдөр болно Өчигдөр