Н.Сарантуяа: Зариг.мн сайт нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавхан хором хүлээе” зорилтот төслийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2022/03/22

Өнгөрөгч 2021 онд 485 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 51 хүүхэд амь насаа алдсан бол 2022 он гарсаар 13 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь алдаад байна. Хөл хориотой байсан үе гэхэд энэ нь өндөр тоо юм.

Тэгвэл Зариг.мн сайт нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавхан хором анхаарья, хүлээе, талархая” зорилтот төслийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд  анх удаа хэвлэл мэдээллийн салбар санаачлага гаргаж байгааг холбогдох албаныхан онцолсон юм.

Төсөлд ХЗДХЯ, ЦЕГ, ТЦА, ЗХАБҮЗ, АТҮТ, Албан журмын даатгагчдын холбоо, Баянгол дүүргийн ИТХ, “Улаанбаатар принт” ХХК, “UB cab” такси үйлчилгээний компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч, дэмжин ажиллаж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр “Шунхлай” ХХК ажиллаж байгаа юм.

“Тавхан хором хүлээе” төслийн зорилго нь бага насны хүүхдийг зөв тээвэрлэх, хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө аюулгүй байдлыг шалгаж, бусдад зам тавьж өгдөг байх зэрэг бидний мэддэг атал хэрэгжүүлж чадахгүй байгаа зуршлыг дадал болгоход оршиж байгаа юм.

Уг төслийн хүрээнд хэлэлцүүлэг, зорилтот бүлэгт зориулсан контент, нэвтрүүлэг, шторкийг тогтмол явуулах юм. Тухайлбал, UB cab такси үйлчилгээний компани хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд зориулж 200 таксинд “Family” цэс суулгах, Ерөнхий боловсролын нийт 245 сургуулийн “School police”-н дохиур, хантаазыг бүрэн шинэчлэх, “Улаанбаатар принт” ХХК  2022-2023 оны хичээлийн жилд зориулан гаргаж буй 2 сая дэвтэрт сэрэмжлүүлэг мэдээлэл байршуулах зэрэг ажлуудыг тусгасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 11 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18