Ц.Даваасүрэн: Эрчим хүчний яам Хөгжлийн банкны зээлийг төлөхийн тулд цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрнэ

Л.Бямбажав
5 цагийн өмнө

УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкны шалгалтын явцын талаарх мэдээллийг ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэгийг төрийн өмчит компаниуд эзэлж байгаа юм.

 Энэ тухай ажлын хэсгийн гишүүн хэлэхдээ "Төр өөрөө санхүүжүүлж чадаагүйгээс Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Тухайлбал эрчим хүчний үнэ тарифыг барьчихсан учраас дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлтийг хийж чадаагүй. Ашиг, алдагдалгүй байх тэр түвшинд л ажиллаж байна. Энэ жил  78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байх жишээний. Ийм байхад эрчим хүчний салбар яаж засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажлыг хийх юм бэ. Жил бүр эрчим хүчний хэрэглээ 60-80 мегаваттаар нэмэгдэж байна. Энэ хэрээр цахилгааны эх үүсвэр шаардлагатай. Хөгжлийн банкны зээлээр дөрөвдүгээр цахилгаан станцад өргөтгөл хийж, 90 мегаваттын эх үүсвэрийн хүчин чадлыг бий болгосон. Мөн Амгалан дулааны станц хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Төр өөрөө төсвөөс хийж чадахгүй нь үнэн шүү дээ. ДЦС-3 дээр мөн нэг блок барьсан. Энэ бүгдээр жил бүр шинээр бий болсон эрчим хүчний хэрэглээг хангасан. Хэрэв үүнийг хийгээгүй байсан бол орой бүр тог таслах байсан, үүнд Хөгжлийн банкны зээлийн ач холбогдол байсан. Хөгжлийн банкны зээлийг төлвөл эрчим хүчний үнэ тухайн зээлийг төлөх хэмжээгээр өснө. Ард түмэн, ААН-үүдийн бүтэн жилийн тог, цахилгааныг төрөөс төлж болж байхад хэдэн станцынхаа мөнгийг төр төлөх л хэрэгтэй. Цахилгаан, дулааны үнийг нэмэхгүйгээр Хөгжлийн банкны зээлийг төлүүлье гэж байгаа бол төр хариуцахаас өөр аргагүй" гэв. 

Хөгжлийн банкнаас ДЦС-4 ТӨХК 244 тэрбум төгрөгийн, Эрчим хүчний яам 45 тэрбум төгрөгийн зээл авч байсан билээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18