Ч.Хүрэлбаатар: Ам.долларын өсөлтөд Монголбанк шууд буруутай, бодлогын хүүг 10 хувиас дээш болгох шаардлагатай

Л.Бямбажав
6 цагийн өмнө

Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарч байгаатай холбоотойгоор Монголбанк ямар арга хэмжээг авбал зохих шаардлагатай  вэ гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. 

Тэрбээр "2021 онд энэ оны төсвийг хэлэлцэж байх үед Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай гэдэг саналыг тавьж байсан. Яагаад мөнгөний бодлогыг өсгөх шаардлагатай вэ гэвэл бодлогын хүү төгрөгийн үнэ цэнийг харуулдаг. Инфляци 16-17 хувьд байхад мөнгөний бодлогын хүү 6.5 хувьтай байгаа нь маш бага. Энэ нь эргээд төгрөгийн ханшид дарамт өгдөг. Дараа нь валютын нөөцөө бууруулах эрсдэлд хүргэдэг. Өнгөрсөн жил энэ тухай хэлж байсан боловч харамсалтай нь Монголбанк хүлээж аваагүй. Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөдөг үндсэн хоёр бодлого л байдаг. 

  • Нэгдүгээрт, төсвийн бодлого
  • Хоёрдугаарт, мөнгөний бодлого 

Гэвч мөнгөний бодлогын зохист арга хэмжээг авахгүй цаг алдлаа гэж харж байна. Мөнгөний бодлогын хүүг нэг хувиар өсгөөд одоо ямар ч нэмэргүй. Англи улс гэхэд дөрвөн сарын хугацаанд бодлогын хүүгээ гурван удаа өсгөлөө, дахиад ч өсгөх гэж байна. Дэлхийн ихэнх орон бодлогын хүүгээ өсгөж байна гэсэн үг.  Энэ нь тухайн улс үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг бэхжүүлэх,  хамгаалах арга хэрэгсэл юм. Өнөөдөр инфляц 17 орчим хувьтай байгаа тохиолдолд бодлогын хүүг 10 хувиас дээш гаргаж нэмэх шаардлагатай. Үндсэндээ Монголбанк хэтэрхий удаан ажиллаж, цаг хугацаа их алдаж байна. Бодлогын арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь аваагүйгээс өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрлээ" гэв.

Харин Монголбанк тайлбартаа “Банкны тухай хуульд зааснаар Төв банк нь арилжааны банкуудын дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас дуудлага худалдаагаар банкуудад валют олгодог ч цаашаа хэнд хэдийг өгөх талаар хязгаарлалт, чиглэл гаргадаггүй. Харин иргэдийн зүгээс банкууд валют зарахгүй лимит тогтоолоо гэдэг нь ташаа” гэсэн тайлбарыг өгсөн.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18