МУГЖ Н.БАТЦЭЦЭГ: ӨДӨӨН ТУРХИРСАН, ОЛНЫГ ЦОЧРООСОН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ БИТГИЙ ГАРГААСАЙ

О.Шүрэнцэцэг
2017/06/06

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд "Эвийн хадагтай эмэгтэйчүүд" сэдэвт хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. "Эвийн хадагтай эмэгтэйчүүд" уриан дор нэгдсэн 200 гаруй эхчүүд эмэгтэйчүүд тус хурлыг зохион байгуулсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй өрсөлдөгчдөд зөв шударгаар өрсөлдөхийг уриалж, хэн нэгнийг гүтгэн доромжлохгүй байх, ард иргэд болон хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж эв эеийн хичээж соёлтой өрсөлдөхийг уриалсан юм.


Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээ мэдээллийг ил тодоор зарлаж залуусыг хүчирхийлэлд уриалан дуудсан шинжтэй мэдээ мэдээлэл ихээр гарах болсон. Энэхүү үзэгдэл нь Монголын түүхэнд нэгэн хар толбо болон үлдсэн долоодугаар сарын 1-ний үйл явдлыг давтах нэгэн хөшүүрэг болохвий гэдэгт санаа зовинож буй эхчүүд ийнхүү өөрсдийн санаа бодол уриалгаа хүргэж буй нь энэ ажээ.

Хурлын үеэр МУГЖ Н.Батцэцэг "Айл гэрийн эмэгтэйчүүд эх хүн гэдэг бол тэр айлын түвшин сайхан байхын нэг үндэс байдаг. Сонгуулийн энэ үед хэвлэл мэдээлэл болон сошиал ертөнцөөр тарж буй янз бүрийн сэтгэл цочроосон зүйлүүдийг ихээр харснаас үүдэн буруу үр нөлөө гарахвий гэсэн айдас бидний дунд байна. Үүний эсрэг нэгдсэн 200 гаруй ээжийн хөдөлгөөн байгуулаад байна. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг бид мартаагүй байгаа. Тиймээс өдөөн турхирсан олныг цочроосон мэдээ мэдээллийг битгий гаргаасай. Тайван амгалан сонгууль болж улс орон минь шинэ ерөнхийлөгчөө тайван угтаж аваасай гэсэн үүднээс ийнхүү эвлэлдэн нэгдээд байна" гэсэн юм.

Мөн хадагтай ээжүүдийн төлөөллүүд "2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр гудамж талбай дүүрэн буутай цэрэг, байлдааны машин, техник жагсаж ард иргэд бие биенийхээ өөдөөс турхиран боссон гашуун түүх бидэнд бий. Таван сайхан ээж төрүүлсэн үрээсээ хагацаж, энгийн ард цус нулимсандаа живж зовж шаналж хэдэн арван хүүхэд өнчрөн үлдэж амьдын хагацал амссан аймшигт үйл явдал, хар бараан өдрүүдийг бид мартаагүй. Тиймээс олон нийтэд хандан аливаа хүчирхийлэлд уриалан дуудсан мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг аль болох цааш түгээн дэлгэрүүлж дэвэргэхгүй байхыг уриалж байна" гэлээ.

Тайван амгалан сонгуулиа өгөхийг хүсэж буй хэн бүхэн "Эвийн хадагтай ээжүүд" хөдөлгөөнд нэгдэх боломжтой бөгөөд цаг минут тутамд Монгол орны өнцөг булан бүрээс эв эеийг хичээгч ээжүүд нэгдэж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 16 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 17 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр