ҮР ДҮН: "Монгол драй милк" ХХК 47 тэрбум төгрөгийн зээлнийхээ 1.2 тэрбумыг төлжээ

Л.Бямбажав
2022/03/11

Хөгжлийн банкнаас зээл авсан 25 ААН-ийг  чанаргүй зээлийн ангилалд оруулсан. Тус банкнаас чанаргүй зээлдэгчдийг энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр зарласнаас хойш зээл төлөлт идэвхжиж өнөөдрийн байдлаар 79 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. 

Шүүхэд нэхэмжлэл гаргасан чанаргүй зээлдэгчийн нэг  нь “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхийн "Монгол драй милк" ХХК юм. Тус компани хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулж дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авч байв.  Мөн зээлийн барьцаа болох хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байснаас гадна сүүний үйлдвэр байгуулаагүй буюу зээлийг зориулалт бусаар ашигласан учир 2019 оны есдүгээр сарын 23-нд шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч 2019 оноос хойш  шүүх хурал нь нийтдээ 11 удаа хойшилж байв. 

 Тэгвэл "Монгол драй милк" ХХК 47 тэрбум төгрөгийн зээлнийхээ 1.2 тэрбум төгрөгийг төлсөн байна.

Түүнчлэн "Алтай констракшн" компанийн захирал  Х.Бат-Эрдэнийн шүүх хурал  энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр болж, шүүх хурлаар "Алтай констракшн" компанийн захирал  Х.Бат-Эрдэнийг "гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар баримт байгаа" гэх үндэслэлээр тус өдрөөс эхлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр